D. Гинжин захиа

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Гинжин захиа бол ихэвчлэн ямар нэгэн төрлийн нууцлаг тайлбар бүхий хүлээн авагчийгаа аль болох олон хүнд дамжуулахыг ятгадаг нэг төрлийн зурвас юм. Мэдээж энэ бол ердөө л мухар сүсэг шүү дээ, та үүнд итгэдэггүй ч таны бүх найзууд итгэдэг байг. Та эдгээр захидлын нэг нь ойр хавиар яваад байгааг мэдсэн бөгөөд энэ захидал танд хэдэн удаа ирэхийг мэдэх хүсэлтэй байна. Мэдээж та өөрөө захидал явуулахгүй.

Танд та болон таны $n-1$ ширхэг найзуудыг илэрхийлж буй $n$ элементтэй $f$ тэмдэгт мөрүүдийн массив байгаа: хэрэв $i$ болон $j$ нар нэг нэгэндээ зурвас илгээсэн бол $i$ дүгээр тэмдэгт мөрийн $j$ дүгээр тэмдэг ($f[i][j]$) "$1$", үгүй бол "$0$" байна. $1$ дугаартай хүн захиаг өөрийн бүх танилууддаа илгээнэ, захиаг анх удаа авсан хүн бүр мөн л бүх танилууддаа илгээнэ. Та бол $n$ дугаартай хүн бөгөөд захиаг хүлээн авахаараа цаашаа илгээхгүй.

Танд энэ захианы очих хуулбаруудын тоог тооцоол.

Оролт

Эхний мөр оролцсон хүмүүсийн тоо болох бүхэл тоо $n$ ($2 ≤ n ≤ 50$)-ийг агуулна. Дараагийн $n$ ширхэг мөрүүдэд $n$ урттай тэмдэгт мөрөнд $f$-ийн элементүүд байна. $f$ дэх тэмдэг "$0$" "$1$" -ийн аль нь ч байх боломжтой. Бүх $i$, $j$ ($1 ≤ i, j ≤ n$)-ийн хувьд Дараах хоёр тэгшитгэл биелэдэг нь батлагдсан болно $f[i][j]$ = $f[j][i]$, $f[i][i]$= $0$.

Гаралт

Эцэст нь таны хүлээж авсан захианы нийт тоо болох ганц бүхэл тоог хэвлэнэ.

Орчуулсан: Энхдүүрэн

Жишээ тэстүүд

Оролт
4
0111
1011
1101
1110
Гаралт
3
Оролт
4
0110
1010
1100
0000
Гаралт
0
Оролт
4
0101
1001
0001
1110
Гаралт
2

Тэмдэглэл

In the first case, everybody sends letters to everyone, so you get copies from all three of your friends.

In the second case, you don't know any of these people, so they don't bother you with their superstitious stuff.

In the third case, two of your friends send you copies of the letter but the third friend doesn't know them so he is unaffected.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...