Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (209)
mn/345-C
com/345-C
Хадгалах
Fullscreen
# Баасан гаригуудыг тоолсон нь $13$-ны баасан гариг бол муу өдөр гэсэн мухар сүжиг байдаг билээ. Заримдаа програмчлалын тэмцээн яг энэ өдөр таарах нь сүжигтэй програмчинд бол сэтгэлд нь сэвтэй байдаг байлгүй. Сайтын админ тэмцээн болох өдрүүдийг урьдчилан хэд хэдэн жилээр төлөвлөж зарлажээ. Иймээс 13-ны баасан гаригт болох тэмцээнүүдийн тоог урьдчилан олцгооё. ## Оролт Эхний мөрөнд нийт зарлагдсан тэмцээнүүдийн тоо $n$ ($1 ≤ n ≤ 10$). Дараагийн $n$ мөрөнд мөр бүрд "YYYY-MM-DD" ($1974 ≤ YYYY ≤ 2030$; $01 ≤ MM ≤ 12$; $01 ≤ DD ≤ 31$) форматтайгаар тэмцээн болох өдрүүдийг өгчээ. Өгөгдсөн бүх огноо зөв утгатай бөгөөд нэг өдөрт олон тэмцээн болж болно. ## Гаралт $13$-ны баасан гаригт болох тэмцээнүүдийн тоо. -- gmunkhbaatarmn
Жишээ тэстүүд
Оролт
5 2012-01-13 2012-09-13 2012-11-20 2013-09-13 2013-09-20
Гаралт
2