A. Бүтэлгүйтлийг тооцоолох нь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өнөөдөр арван гуравны баасан гараг ба хэдий чи орчин үеийн, боловсролтой хүн боловч бага зэрэг санаа чинь зовсоор байв. Чи энэ мухар сүсгийг эсэргүүцэх баримт хайхаар шийджээ. Эхлээд амьдралдаа тохиолдож байсан бүхий л арван гуравны баасан гарагуудыг санагалзан тэдгээрийн хэд нь маш муу өдөр байсныг тоолох юм. Жишээлбэл чи "ZX Spectrum" тоглоомыг тоглож байгаад өнгөт дэлгэцээ эвдэж байсан шүү дээ. Гэхдээ чи зарим баасан гарагуудыг санахгүй байгаа, мөн яагаад тийм муу өдөр байсныг санахгүй байгаа.

Чи дурсамжаа сэргээн өдрүүдээ тэмдэглэж эхлэв. "$0$" тэмдэгтээр энгийн өдрүүдийг, "$1$" тэмдэгтээр муу зүйл тохиолдсон өдрүүдийг, харин "$?$" тэмдэгтээр санахгүй байгаа өдрүүдээ тэмдэглэв. Програмист хүний хувьд чи санахгүй байгаа өдрүүдээ $1$ гэсэн утга авах магадлал нь $p$, харин $0$ утга авах магадлал нь $(1 - p)$ байх санамсаргүй хэмжигдэхүүний тусламжтайгаар илэрхийлэхээр шийдэв.

Санаж байгаагаараа бичсэн тэмдэгт мөр болон $p$ өгөгдсөнөөр муу үйл явдалт арван гуравны баасан гарагуудын математик дунджийг тооцон ол.

Оролт

Эхний мөрөнд баасан гарагуудыг илэрхийлэх тэмдэгт мөр $s$ байна. $s$ нь $1$-ээс $50$ хүртэлх урттай байх болно. $s$-ийн элемент бүр "0", "1", "?" тэмдэгтүүдийн аль нэг нь байна.

Хоёр дахь мөрөнд $p$ $(0 ≤ p ≤ 1)$ гэсэн бодит тоо байна. $p$ нь таслалаас хойш $2$-оос ихгүй оронгийн нарийвчлалтайгаар өгөгдөнө.

Гаралт

Муу үйл явдалт арван гуравны баасан гарагуудын математик дунджийг таслалаас хойш яг таван оронгийн нарийвчлалтайгаар ол. Тоонуудыг тоймлохдоо стандарт математикийн дүрмийг баримтална уу.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
?111?1??1
1.0
Гаралт
1.00000
Оролт
01?10??10000
0.5
Гаралт
0.37500

Тэмдэглэл

Эхний жишээний хувьд чи ч өнгөрчээ. Уучлаарай. Гэхдээ л тэгж хэлэх нь зүйтэй байх.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...