A. Соронзууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Галзуу эрдэмтэн Майк цуваа байрлах даалууг цэгцэлж өөрийгөө зугаалцуулж байна. Гэхдээ тэрээр даалууны оронд дөрвөлжин соронзонг ашиглав. Соронзон болгон эерэг болон сөрөг гэсэн хоёр туйлтай. Хэрвээ хоёр соронзон ойртоход туйлууд нь ижил байвал түлхэлцэж эсрэгээрээ байвал таталцдаг.

Майк эхлээд ширээн дээр хэвтээ тэнхлэгийн дагуу нэг соронзон тавив. Дараагийн үйлдэл тус бүрд Майк цувааны баруун төгсгөлд соронзонг нэг нэгээр нь нэмэв. Майк ширээн дээр соронзонг хэрхэн байрлуулснаас шалтгаалж тухайн соронзон өмнөхтэйгөө таталцах (олон соронзон хоорондоо холбогдож бүлэг үүсгэнэ) эсвэл түлхэлцэж (Майк энэхүү түлхэлцэж буй соронзонг өмнөхөөс нь зайтай байрлуулна) байв. Бидэнд ганц соронзон нь өөрөө өөртэйгөө холбогдож бүлэг үүсгэхгүй гэдэг нь мэдэгдэж буй.

Майк цувуулан олон соронзонг байрлуулав. Бүлэг үүсгэх соронзууд хэд байхыг ол.

Оролт

Эхний мөрөнд бүх соронзонгийн тоог илэрхийлэх $n$ тоо өгөгдөнө. $(1 ≤ n ≤ 100000)$. Тэгээд $n$ мөрийн дагуу өгөгдөл өгөгдөх ба $i$ дахь $(1 ≤ i ≤ n)$ мөрөнд хэрвээ Майк "эерэг-сөрөг" гэсэн соронзонг байрлуулсан бол "01" гэсэн тэмдэгт, эсрэг тохиолдолд Майк "сөрөг-эерэг" гэсэн соронзонг байрлуулсан бол "10" гэсэн тэмдэгт өгөгдөнө.

Гаралт

Гаралтын ганц мөрөнд нийт хичнээн бүлэг соронзон үүссэнг илэрхийлэх ганц тоо байна.

Орчуулсан: Э.Шүрэнчулуун

Жишээ тэстүүд

Оролт
6
10
10
10
01
10
10
Гаралт
3
Оролт
4
01
01
10
10
Гаралт
2

Тэмдэглэл

The first testcase corresponds to the figure. The testcase has three groups consisting of three, one and two magnets.

The second testcase has two groups, each consisting of two magnets.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...