B. Хувьсах гүйдэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Галзуу эрдэмтэн Майк харь гаригийн оюун ухааны хайгуулдаа зориулан шинэ төхөөрөмж зохион бүтээж дуусаад байна. Тэрээр хэт их яарч байсанаас төхөөрөмжөө анх ажиллуулахдаа тэжээлийн утаснуудыг анзааралгүйгээр туршилтаа эхлүүлчихжээ. Хэсэг хугацааны дараа Майк утаснуудыг орооцолдсон байхыг анзаарсан ба одоо ороолцолдоог нь гаргах хэрэгтэй болов.

Төхөөрөмж эерэг болон сөрөг гэсэн хоёр утсаар тэжээл хүлээн авч буй. Эдгээр утас нь зүүн талд буй хананаас баруун талд буй төхөөрөмж рүү тэжээлийг дамжуулдаг байна. Төхөөрөмж болоод хана нь хоёр туйл бүхий залгууртай. Хэрвээ утаснууд нэг болоод нэлээд хэсэг газар нэг нэгнийхээ дээгүүр давсан байвал орооцолдосон гэж үзнэ. Доорх жишээнээс үзэхэд дөрвөн газар (дээрээс нь харахад) орооцолдсон байна.

Майк утаснуудын нэг нэгнийхээ дээгүүр давсан байгаа дарааллыг нь мэдэж байгаа. Майк бас зүүн талд буй нэмэх цэнэгтэй утас нь зурагт үзүүлсний дагуу ямагт дээр байрлаж буйг анзаарчээ. Тэрээр төхөөрөмжийг хөдөлгөх эсвэл залгуурыг салгалгүйгээр орооцолдоог гаргахыг эрхэмлэж байгаа бөгөөд түүнийг орооцолдоог гаргах боломжтой эсэхийг тодорхойлно уу. Утас шалан дээгүүр чөлөөтэй хөдөлж болон сунах боломжтой боловч таслагдаж үл болмой.

Оролт

Нэг мөрөнд "+", "-" тэмдэгтүүдээр илэрхийлэгдсэн $n$ ($1 ≤ n ≤ 100000$) урттай дараалал өгөгдөнө. Дарааллын $i$ дахь ($1 ≤ i ≤ n$) байрлалд буй тэмдэгт нь хэрэв $i$ дахь алхамд хананаас "эерэг" утас "сөрөг" утасны дээгүүр давсан байх аваас "+" тэмдэг байх бөгөөд эсрэг тохиолдолд нь "-" тэмдэгтийг агуулна.

Гаралт

Хэрэв утаснуудын орооцолдоог гаргах боломжтой бол хашилтгүйгээр "Yes" гэж хэвлэнэ. Орооцолдоог гаргах боломжгүй бол хашилтгүйгээр "No" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Э.Шүрэнчулуун

Жишээ тэстүүд

Оролт
-++-
Гаралт
Yes
Оролт
+-
Гаралт
No
Оролт
++
Гаралт
Yes
Оролт
-
Гаралт
No

Тэмдэглэл

The first testcase corresponds to the picture in the statement. To untangle the wires, one can first move the "plus" wire lower, thus eliminating the two crosses in the middle, and then draw it under the "minus" wire, eliminating also the remaining two crosses.

In the second testcase the "plus" wire makes one full revolution around the "minus" wire. Thus the wires cannot be untangled:

In the third testcase the "plus" wire simply runs above the "minus" wire twice in sequence. The wires can be untangled by lifting "plus" and moving it higher:

In the fourth testcase the "minus" wire runs above the "plus" wire once. The wires cannot be untangled without moving the device itself:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...