A. Рациональ эсэргүүцэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Солиот эрдэмтэн Майк чөлөөт цагаараа цаг хугацааны машин бүтээж байв. Ажлаа дуусгахад түүнд тодорхой эсэргүүцлийн утга бүхий резистор хэрэгтэй байлаа.

Майкад $R_0 = 1$ эсэргүүцэл бүхий маш олон ижил резисторууд байв. Эдгээр резисторуудыг өөр эсэргүүцэл бүхий элементүүдтэй холбож болно. Энэ бодлогонд дараах элементүүдийг авч үзнэ:

  1. Нэгж резистор
  2. Цуваа холбосон элемент болон нэгж резистор
  3. Зэрэгцээ холбосон элемент болон нэгж резистор

Цуваа холбогдсон шинэ элементийн эсэргүүцэл $R = R_e + R_0$-тэй тэнцүү. Зэрэгцээ холбогдсон шинэ элементийн эсэргүүцэл -тэй тэнцүү. $R_e$ нь элементийн эсэгүүцэл юм.

Майк бутархайтай тэнцүү эсэргүүцэл бүхий элемент угсрах хэрэгтэй байгаа ба үүнд шаардагдах резисторын хамгийн бага боломжит тоог ол.

Оролт

Оролтын мөр нь зайгаар тусгаарлагдсан $a$ болон $b$ ($1 ≤ a, b ≤ 10^{18}$) бүхэл тоонуудыг агуулна. бутархай нь хураагдахгүй байх ба хариу заавал олдох ёстой.

Гаралт

Бодлогын хариу болох ганц тоог хэвлэнэ.

C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.

Орчуулсан: Батхишиг

Жишээ тэстүүд

Оролт
1 1
Гаралт
1
Оролт
3 2
Гаралт
3
Оролт
199 200
Гаралт
200

Тэмдэглэл

In the first sample, one resistor is enough.

In the second sample one can connect the resistors in parallel, take the resulting element and connect it to a third resistor consecutively. Then, we get an element with resistance . We cannot make this element using two resistors.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...