C. Шүүгээ ба агаарын бөмбөлөг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ксениа нэртэй охинд урд талаас нь харахад нумтай адилхан харагддаг шүүгээ байдаг. Нум нь $r$ радиустай хагас тойрог (шүүгээний дээд тал) болон $h$ өндөртэй 2 хананаас (шүүгээний хажуу тал) бүтсэн. Шүүгээний зузаан нь $r$ бөгөөд шүүгээ хажуу талаасаа $r$ урттай $r + h$ өндөртэй тэгш өнцөгт шиг харагддаг. Доорх зурганд шүүгээг дүрсэлжээ (урд талаас харсан зураглал зүүн талд нь, хажуу талаас нь харсан зураглал баруун талд нь).

Ксениа төрсөн өдөртөө зориулж их хэмжээний агаарын бөмбөлөг худалдан авчээ. Тэрээр эмх замбараагүй байдалд ихээхэн дургүй учир агаарын бөмбөлөгнүүдээ шүүгээн дотор хадгалахаар шийджээ. Бөмбөлөг нь $\frac{r}{2}$ радиустай, бөмбөрцөг хэлбэртэй. Ксениа хамгийн ихдээ хэдэн ширхэг агаарын бөмбөлөг шүүгээндээ хийж чадах вэ?

Урд болон хажуу талаас харахад бөмбөлөгний аль ч хэсэг харагдахгүй байвал бөмбөлөг шүүгээ дотор байгаа гэж үзнэ. Шүүгээнд байгаа бөмбөлөгнүүд хоорондоо хүрч болно. Ямар ч тохиолдолд бөмбөлөгнүүдийн хэлбэр шахагдаж өөрчлөгдөхгүй. Шүүгээний ханыг тооцолгүй орхиж болохоор нимгэхэн гэж үзнэ.

Оролт

Нэг мөрөнд хоёр ширхэг бүхэл тоо $r, h$ $(1 ≤ r, h ≤ 10^{7})$.

Гаралт

Ксениагийн шүүгээнд хийж чадах бөмбөлөгний боломжит хамгийн их тоог хэвлэнэ.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
1 1
Гаралт
3
Оролт
1 2
Гаралт
5
Оролт
2 1
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...