Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/341-D
com/341-D
Хадгалах
Fullscreen
# Иахуб ба XOR үйлдлүүд Иахуб түүх ярих дургүй нэгэн. Тиймээс тэрээр энэ бодлого чамаас юу асууж байгааг шууд хэлж байна. Чамд $n$ багана болон $n$ мөртэй $a$ матриц өгөгджээ. Эхлээд матрицын бүх гишүүд $0$ байв. Мөрүүд $1$, $2$, ..., $n$ гэж дугаарлагдсан ба баганууд $1$, $2$, ..., $n$ гэж дугаарлагдсан байна. $i$ дугаар мөр болон $j$ дугаар баганын огтлолд байрлах тоог $a\_{i, j}$ гэж тэмдэглэе. $x\_{0} ≤ i ≤ x\_{1}$, $y\_{0} ≤ j ≤ y\_{1}$ байх бүх $a\_{i, j}$-уудаас тогтох дэд матрицыг $(x\_{0}, y\_{0}, x\_{1}, y\_{1})$ гэж тэмдэглэе. Дараах үйлдлүүдийг гүйцэтгэдэг програм зохио: 1. $Query(x\_{0}, y\_{0}, x\_{1}, y\_{1})$: $(x\_{0}, y\_{0}, x\_{1}, y\_{1})$ дэд матрицын бүх элементүүдийн XOR нийлбэрийг хэвлэнэ. 2. $Update(x\_{0}, y\_{0}, x\_{1}, y\_{1}, v)$: $(x\_{0}, y\_{0}, x\_{1}, y\_{1})$ дэд матрицын бүх гишүүн бүрийг $v$-тэй XOR үйлдэл хийнэ. ## Оролт Эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 1000$) ба $m$ ($1 ≤ m ≤ 10^{5}$) гэсэн хоёр бүхэл тоо байна. $m$ нь гүйцэтгэх үйлдлийн тоог илэрхийлнэ. Дараагийн $m$ мөр бүрт үйлдлийн төрлөөс хамааран тав эсвэл зургаан бүхэл тоо байна. Хэрэв $i$ үйлдэл "$Query$" байвал эхний тоо нь нэгийн тоо байх болно. Түүний ард $x\_{0}$, $y\_{0}$, $x\_{1}$, $y\_{1}$ гэсэн дөрвөн бүхэл тоо байна. Хэрэв $i$ дэх үйлдэл "$Update$" байвал эхний тоо нь хоёрын тоо байх болно. Түүний ард $x\_{0}$, $y\_{0}$, $x\_{1}$, $y\_{1}$, $v$ гэсэн таван бүхэл тоонууд байна. Үйлдэл бүрийн хувьд дараах нөхцлүүд биелнэ: $1 ≤ x\_{0} ≤ x\_{1} ≤ n$, $1 ≤ y\_{0} ≤ y\_{1} ≤ n$. "$Update$" үйлдэл дээр мөн дараах нөхцөл биелнэ: $0 ≤ v < 2^{62}$. ## Гаралт "$Query$" үйлдэл бүрийн хариуг нэг мөрөнд хэвлэ. ## Тэмдэглэл Эхний гурван үйлдлийг хийсний дараа матриц дараах байдалтай болно: 1 1 2 1 1 2 3 3 3 Дөрөв дэх үйлдэл: $1\ xor\ 2\ xor\ 3\ xor\ 3 = 3$. Тав дахь үйлдэл: $1\ xor\ 3 = 2$. -- Бат-Од
Жишээ тэстүүд
Оролт
3 5 2 1 1 2 2 1 2 1 3 2 3 2 2 3 1 3 3 3 1 2 2 3 3 1 2 2 3 2
Гаралт
3 2
Тэмдэглэл