Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
A. Хана
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Иахуб болон түүний найз Флоуд нар хана будаж эхлээд байна. Иахуб улаанаар, Флоуд ягаанаар хана будаж байв. Ханыг $1$, $2$, $3$ гэх мэтээр дугаарлагдсан, маш олон тооны тоосгоор хийгдсэн гэж үзнэ.
Иахуб дараах схемээр будаж байлаа: тэр дараалсан $x - 1$ тооны тоосгыг алгасаад, $x$-р тоосгыг будна. Өөрөөр хэлбэл, тэр x
, 2*x
, 3*x
гэх мэтээр дугаарлагдсан тоосгыг улаанаар будна. Үүнтэй ижлээр Флоуд дараалсан $y - 1$ тооны тоосгыг алгасаад, $y$-р тоосгыг будна. Тиймээс тэр y
, 2*y
, 3*y
гэх мэтээр дугаарлагдсан тоосгыг ягаанаар будна
Бүхэл өдөржин будсаны дараа хөвгүүд зарим тоосго улаанаар ч, ягаанаар ч будагдсан байхыг ажиглажээ. Иахубын азын тоо $a$, Флоудынх $b$ гэнэ. Тиймээс хөвгүүд $a$-аас багагүй, $b$-ээс ихгүй тоогоор дугаарлагдсан хэдэн тоосго улаан ягаан хоёр өнгөөр будагдсан бол гэж боджээ. Асуултын хариултыг тооцоолон хэвлэж гаргаарай.
Оролт
Оролтын мөр нь $x$, $y$, $a$, $b$ ($1≤x, y≤1000$, $1≤a, b≤2\cdot 10^{9}$, $a≤b$) гэсэн дарааллаар өгөгдөх $4$ бүхэл тоог агуулна.
Гаралт
$a$-аас багагүй, $b$-ээс ихгүй тоогоор дугаарлагдсан, 2 өнгөөр будагдсан тоосгоны тоог харуулах бүхэл тоог хэвлээрэй.
Орчуулсан: Солонго
Жишээ тэстүүд
Оролт
2 3 6 18
Гаралт
3
Тэмдэглэл
$a-b$ $(a=6, b=18)$ хүртэл тоосгонуудыг ажиглацгаая. Улаанаар будагдсан тоосгонууд $6$, $8$, $10$, $12$, $14$, $16$, $18$ дугаартай. Улаанаар будагдсан тоосгонууд $6$, $9$, $12$, $15$, $18$ дугаартай. Улаан болон ягаан өнгөөр будагдсан тоосгоны дугаар $6$, $12$, $18$ байна.