Codeforces Global Round 13
19:37:32 |
Kotlin Heroes: Practice 6
3 өдрийн дараа |
Educational Codeforces Round 105 (Rated for Div. 2)
3 өдрийн дараа |
Codeforces Round #705 (Div. 2)
7 өдрийн дараа |
Kotlin Heroes: Episode 6
10 өдрийн дараа |
Технокубок 2021 - Финал
22 өдрийн дараа |
E. Мөргөлдөөн
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Тоон шулуун дээр $n$ бөмбөг байна. $0$ цэгт бөмбөг бүрт дараах мэдээллүүд өгөгдсэн байна. Координат нь $x_{i}$, хурд нь $v_{i}$ (сөрөг байх магадлалтай), жин нь $m_{i}$ байна. Бөмбөлөгийн радиусыг анхаарахгүй байж болно. Бөмбөгнүүд зөөлөн мөргөлөх ба хэрэв $m_{1}$ болон $m_{2}$ жинтэй $v_{1}$ болон $v_{2}$ хурдтай хоёр бөмбөг мөргөлдвөл тэдгээрийн шинэ хурд нь:
.
$t$ секунтын дараа хоёр бөмбөг хаана байх вэ?
Оролт
Эхний мөр нь $n$ ба $t$ ($1 ≤ n ≤ 10, 0 ≤ t ≤ 100$) гэсэн хоёр бүхэл тоо агуулах ба эдгээр нь бөмбөгний тоо болон үйл явцын үргэлжлэх хугацааг илэрхийлнэ. Дараагийн $n$ мөрүүд нь $x_{i}$, $v_{i}$, $m_{i}$ ($1 ≤ |v_{i}|, m_{i} ≤ 100, |x_{i}| ≤ 100$) гэсэн гурван бүхэл тоо агуулах ба эдгээр нь $0$ хугацаанд $i$ индекстэй бөмбөгнүүдийн координат, хурд, жинг харуулна.
Эхлэхдээ хоёр бөмбөг адил координаттай байх тохиолдол байхгүй болно. Нэг мөргөлдөөнд хоёроос илүү бөмбөг оролцохгүй ($[0;t]$ сегментээс нэг цэгт 3 болон түүнээс олон бөмбөг мөргөлдөхгүй гэсэн үг).
Гаралт
$t$ секунтын дараах бөмбөгнүүдийн координатыг харуулсан $n$ тоог гарга. Аравтын бутархайн цэгийн дараа дор хаяж 4 орон байх нарийвчилсан тоонууд гарга.
![] (http://espresso.codeforces.com/ac0ba386393df0dee152978a56480d69479d3b98.png).
Орчуулсан: Энхгэрэл
Жишээ тэстүүд
Оролт
2 9 3 4 5 0 7 8
Гаралт
68.538461538 44.538461538
Оролт
3 10 1 2 3 4 -5 6 7 -8 9
Гаралт
-93.666666667 -74.666666667 -15.666666667