C. Хуудасны дугаарлалт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

«Берсофт» компани нь хамгийн түгээмэл текст засварлагчийн (Борд 2010) шинэ хувилбар дээр ажиллаж байна. Борд бусад олон текст засварлагч шиг олон хуудас баримт бичгийг хэвлэж чаддаг байх ёстой бөгөөд хэрэглэгч оруулсан баримт бичгийн хуудасны дугаарыг дэс дараалалаар нь хэвлэхийг хүсэж байгаа (зайнаас гадна, таслалаар тусгаарлана).

Таны даалгавар бол энэ програмын нэг хэсгийг бичих ба уг дарааллын «стандартчиллыг» хариуцна. Програм хэрэглэгчийн оролт болгоныг дараалал болгон авна. Програмын гаралт нь дараах бүтэцтэй дараалал байна:

$l_1-r_1$, $l_2-r_2$, ... , $ r_k-l_k$

(Энд $1$-ээс $k-1$ хүртэлх бүх $i$-н хувьд $l_i$ ≤ $r_i$ ба $r_i + 1 < i_{i+1}$ нөхцөл биелэх ёстой)

Шинэ дараалал нь хэрэглэгчийн оруулсан бүх хуудасны дугаарыг агуулах ёстой. Хэрэв зарим дугаар хоёр дахь эсвэл хэд хэдэн удаа оруулах дараалалд гарч байвал алгасаж байх ёстой. Мөн хэрэв дурын $i$ элемент шинэ дараалалд $l_{i} = r_{i}$ бол энэ элементийн гаралт нь «$l_{i}-l_{i}$» биш $l_{i}$ байх ёстой.

Жишээлбэл: дараалал 1, 2, 3, 1, 1, 2, 6, 6, 2 бол гаралт нь 1-3, 6 байна.

Оролт

Зөвхөн хэрэглэгчийн оруулсан дараалал байна. Дараалал нь хамгийн багадаа нэг, ихдээ $100$ ширхэг эерэг бүхэл тоо агуулна. Энэ дараалал нь $1000$-аас ихгүй эерэг бүхэл, таслалаар тусгаарлагдсан, цифр болон таслалаас өөр тэмдэгт агуулаагүй, таслалаар төгсөөгүй, мөн тоонууд нь $0$-ээр эхлээгүй байна. Мөн таслалаар эхлэх, нэгээс олон таслал дарааллан орж болохгүй.

Гаралт

Шаардсан загварын дагуу дараалал хэвлэгдэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
1,2,3,1,1,2,6,6,2
Гаралт
1-3,6
Оролт
3,2,1
Гаралт
1-3
Оролт
30,20,10
Гаралт
10,20,30
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...