Codeforces Round #803 (Div. 2)
19:37:05 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
B. Зениа болон Рингрөүд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Зениагийн амьдардаг Рингрөүд хот нь $N$ ширхэг байшинтай. Рингрөүд хотын байшингууд нь $1$-с эхлэн $N$ хүртэл нар зөв дугаарлагдсан. Мөн Рингрөүд хотын замын хөдөлгөөн нь ч бас нар зөв чиглэлтэй байдаг.
Зениа саяхан $1$-р байшинд нүүж ирсэн. Түүнд $M$ ширхэг ажил байгаа. Зениа $i$-р ажлыг хийхийн тулд $а_i$-р байшин дээр очих ёстой. Зениа хөрш хоёр байшин хооронд шилжихэд нэг нэгж хугацаа зарцуулдаг бол бүх ажлыг хийж дуустал хамгийн багадаа хэдэн нэгж хугацаа зарцуулах вэ?
Оролт
Эхний мөрөнд $N$, $M$ гэсэн хоёр бүхэл тоо өгөгдөнө ($2 ≤ n ≤ 10^5; 1 ≤ m ≤ 10^5$). Хоёр дахь мөрөнд $M$ урттай бүхэл тоон дараалал өгөгдөнө $a_1$, $a_2$, ..., $a_m$ ($1 ≤ ai ≤ n$). Зениа нэг байшинд олон дараалсан ажил хийж болно гэдгийг анхаарна уу!
Гаралт
Гаралтанд ганц тоо хэвлэнэ. Зениагийн бүх ажлыг дуусгахад шаардлагатай хамгийн бага хугацаа.
Жич: C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d, эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.
Орчуулсан: Хүрэлцоож
Жишээ тэстүүд
Оролт
4 3 3 2 3
Гаралт
6
Оролт
4 3 2 3 3
Гаралт
2
Тэмдэглэл
In the first test example the sequence of Xenia's moves along the ringroad looks as follows: $1 -> 2 -> 3 -> 4 -> 1 -> 2 -> 3$. This is optimal sequence. So, she needs 6 time units.