C. Васили баавгай ба дараалал

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Васили баавгайд эерэг бүхэл тоонуудын $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ дараалал байв. Васили баавгай түүний бичсэн тоонуудын гоо үзэсгэлэн нь хамгийн их байхаар цаасан дээр уг дарааллын хэсэг тоонуудыг бичих юм.

$b_{1}, b_{2}, ..., b_{k}$ гэж бичигдсэн тоонуудын гоо үзэсгэлэн гэдэг нь $b_{1}$ $and$ $b_{2}$ $and$ $...$ $and$ $b_{k}$ нь $2^{v}$-д үлдэгдэлгүй хуваагдаж байх хамгийн их сөрөг биш бүхэл тоо $v$-г хэлнэ. Хэрэв тийм $v$ оршин байхгүй бол (энэ нь ямар ч сөрөг биш бүхэл тоо $v$-ын хувьд $b_{1}$ $and$ $b_{2}$ $and$ $...$ $and$ $b_{k}$ нь $2^{v}$-д үлдэгдэлгүйгээр хуваагдахгүй гэсэн үг юм) уг бичигдсэн тоонуудын гоо үзэсгэлэн нь -1-тэй тэнцүү байна.

Бичигдсэн тоонуудын гоо үзэсгэлэн нь хамгийн их байхын тулд тэрээр ямар тоонуудыг бичих ёстойг баавгайд хэлж өгнө үү. Хэрэв уг тоонуудыг бичих олон арга байвал, та баавгайд аль олон тоо бичигдэх аргыг сонгож өгнө үү.

$x$ $and$ $y$ нь $x$ болон $y$ тоонуудын битийн AND үйлдлийг илэрхийлнэ. Программчлалын хэлнүүд болох C++ болон Java дээр уг үйлдлийг "&"-аар тэмдэглэх ба Паскал дээр "and"-аар тэмдэглэнэ.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) өгөгдөнө. 2-дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг бүхэл тоонууд $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(1 ≤ a_{1} < a_{2} < ... < a_{n} ≤ 10^{9})$ өгөгдөнө.

Гаралт

Эхний мөрөнд бүхэл тоо $k$ $(k > 0)$-г хэвлэх ба энэ нь хэдэн тоо бичигдэхийг илэрхийлнэ. 2-дахь мөрөнд $k$ ширхэг бүхэл тоонууд $b_{1}, b_{2}, ..., b_{k}$-уудыг хэвлэнэ -- эдгээр баавгайн бичих тоонуудыг илэрхийлнэ. Та $b_{1}, b_{2}, ..., b_{k}$ тоонуудыг ямар ч дарааллаар хэвлэж болох боловч эдгээр тоонууд нь бүгд ялгаатай байх ёстой. Хэрэв тоонуудыг бичих олон арга байвал, хамгийн олон тоо бичигдэх аргыг сонгоно. Хэрэв ингэсэн ч олон арга байсаар байвал, та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5
1 2 3 4 5
Гаралт
2
4 5
Оролт
3
1 2 4
Гаралт
1
4
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...