A. Василя баавгай ба гурвалжин

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Василя баавгай нэг орой нь $(0, 0)$ цэг, эсрэг орой нь $(x, y)$ цэг дээр байх тэгш өнцөгтөд дуртай бөлгөө. Мэдээж түүний дуртай тэгш өнцөгтийн талууд нь координатын тэнхлэгтэй паралель байна.

Вася мөнхүү аль нэг орой нь $B = (0, 0)$ цэг дээр байх гурвалжинд дуртай. Иймийн учир өнөөдөр тэрээр танаас дараах нөхцөлүүдийг хангах $A = (x_1, y_1)$ $C = (x_2, y_2)$ цэгүүдийг олж өгөөч хэмээн хүсчээ.

  • $x_1, y_1, x_2, y_2$ $(x_1 < x_2)$ координатууд нь бүхэл тоо байна.
  • $A, B, C$ оройгоор үүссэн гурвалжин нь тэгш өнцөгт гурвалжин байна.
  • өнцөг нь тэгш байна.
  • Дуртай тэгш өнцөгтийн бүх цэгүүд нь $ABC$ гурвалжингийн ирмэг юм уу дотор нь харъяалагдана.
  • $ABC$ гурвалжингийн талбайг хамгийн бага байлгах.

Баавгай шаардлагатай цэгүүдийг олоход нь тусална уу. Эдгээр цэгүүд нь цорын ганц байна гэдгийг батлахад тийм ч хэцүү биш.

Оролт

Эхний мөрөнд $x, y$ $( - 10^9 ≤ x, y ≤ 10^9, x ≠ 0, y ≠ 0)$ хоёр тоо өгөгдөнө.

Гаралт

Шаардлагатай цэгүүдийн координатууд болох $x_1, y_1, x_2, y_2$ дөрвөн бүхэл тоонуудыг хэвлэнэ үү.

Орчуулсан: Э.Шүрэнчулуун

Жишээ тэстүүд

Оролт
10 5
Гаралт
0 15 15 0
Оролт
-10 5
Гаралт
-15 0 0 15

Тэмдэглэл

Figure to the first sample$

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...