D. Тэгш өнцөгтүүд ба квадрат

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан $n$ ширхэг тэгш өнцөгт байна. Тэгш өнцөгтийн оройнууд бүхэл тоон координатуудтай байх ба ирмэгүүд нь $Ox$ болон $Oy$ тэнхлэгүүдтэй параллель байна. Тэгш өнцөгтүүд өөр хоорондоо шүргэлцэж болно, гэхдээ давхцаж, огтлолцож болохгүй (иймээс нэгээс олон тэгш өнцөгтийн дотор харьяалагддаг нэг цэг байж болохгүй).

Тэгш өнцөгтүүдийн аль нэг дэд олонлогоор квадрат бүтээж болох эсэхийг тодорхойлох хэрэгтэй болжээ. Энэ нь квадратыг бүрдүүлж буй тэгш өнцөгтүүдийн цэг бүр нь квадратын дотор эсвэл хүрээнд харьяалагддаг ба квадратын цэг бүр нь дэд олонлогийн ядаж нэг тэгш өнцөгтийн хүрээнд эсвэл дотор нь агуулагдана гэсэн үг юм.

Оролт

Эхний мөрөнд тэгш өнцөгтүүдийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 10^{5}$) бүхэл тоо байна. Дараагийн $n$ мөрөнд тэгш өнцөгтүүдийн тодорхойлолт байх ба $i$-р мөрөнд $i$-р тэгш өнцөгтийн тодорхойлолт байна. Тэгш өнцөгтийн тодорхойлолт бүр дөрвөн бүхэл тооноос бүрдэнэ: $x_{1}$, $y_{1}$, $x_{2}$, $y_{2}$. Эдгээр нь зүүн дээд болон баруун доод булангийн координатууд юм ($0 ≤ x_{1} < x_{2} ≤ 3000$, $0 ≤ y_{1} < y_{2} ≤ 3000$).

Мөн тэгш өнцөгтүүд хоорондоо давхцаж болохгүй (энэ нь нэгээс олон тэгш өнцөгтийн дотор агуулагддаг нэг цэг байхгүй гэсэн үг).

Гаралт

Дээр тодорхойлсон дэд олонлог байдаг бол эхний мөрөнд "YES" гэж хэвлээд түүний араас нэг зай аваад дэд олонлогийн тэгш өнцөгтүүдийн тоо болох $k$ бүхэл тоог хэвлэнэ. Хоёр дахь мөрөнд $k$ бүхэл тоонууд хэвлэнэ. Эдгээр нь дэд олонлогийн тэгш өнцөгтүүдийн дугаарууд юм (дурын дарааллаар). Хэрвээ нэгээс олон дэд олонлог байдаг бол тэдгээрийн аль нэгийг хэвлэнэ. Харин дэд олонлог байхгүй бол "NO" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
9
0 0 1 9
1 0 9 1
1 8 9 9
8 1 9 8
2 2 3 6
3 2 7 3
2 6 7 7
5 3 7 6
3 3 5 6
Гаралт
YES 5
5 6 7 8 9
Оролт
4
0 0 1 9
1 0 9 1
1 8 9 9
8 1 9 8
Гаралт
NO

Тэмдэглэл

Эхний жишээ дараах байдлаар харагдана:

$6$, $8$, $9$-р тэгш өнцөгтүүдээр үүсэж байгаа квадратыг хариултад хүлээн зөвшөөрч болохыг санаарай.

Хоёр дахь жишээ дараах байдлаар харагдана:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...