C. Илүү их эзэмшилт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Холын хол нэгэн газарт голын дэргэд 2 хот байжээ. Нэгэн өдөр хотууд өөрсдийгөө маш бага газар нутагтай гэж үзсэн ба уг голын зарим хэсгийг өөрсдийн газар нутаг болгон эзэмшихийг хүсжээ.

Уг голын хэсэг нь $r$ мөр болон яг 2 багана бүхий хүснэгтээр илэрхийлэгдэх ба хүснэгтийн нүд болгон нь тэгш өнцөгт газар байна. Мөрнүүд нь дээрээс доош хүртэл $1$-ээс $r$ хүртэл дугаарлагдсан ба баганууд нь $1$ болон $2$ гэж дугаарлагдсан байна.

Анхандаа бүх нүднүүд нь голын усаар эзлэгдсэн байх юм. Бид эдгээр нүднүүдийн зарим хэсгийг нь нэг нэгээр нь хуурай газар болгох ба хотууд нь ээлж ээлжээр нэг нүд сонгон өөрсдийн эзэмшил болгох бөгөөд энэ нь дахин ямар ч нүдийг эзэмшиж чадахгүй болох хүртэл үргэлжлэх юм.

Харамсалтай нь мөн уг голыг том худалдааны зам болгон ашигладаг. Иймээс онгоцнууд нь уг голын нэг төгсгөлөөс нөгөө төгсгөл хүртэл явж чадаж байгаа гэдэгт хотууд итгэлтэй байх хэрэгтэй юм. Илүү дэлгэрэнгүйгээр хэрэв $(r, c)$ нүдийг хотууд эзэмшилдээ авсан бол $(r - 1, 3 - c)$, $(r, 3 - c)$, эсвэл $(r + 1, 3 - c)$ нүднүүдийн алийг нь ч нэмж эзэмшилдээ авч болохгүй гэсэн үг юм.

Хотууд нь тийм ч нөхөрсөг харилцаатай биш ба аль ч хот нь уг голын нүдийг эзэмшилдээ авах сүүлийн хот болохыг хүсэж байгаа юм (тэдний хувьд хэдэн нүд эзэмшилдээ авсан нь чухал биш бөгөөд сүүлийн нүдийг эзэмшилдээ авах нь л чухал юм). Хотууд нь аль хэдийн $n$ ширхэг нүдийг эзэмшилдээ авсан байв. Таны даалгавар бол уг мөчөөс эхлэн 2 хот нь 2-уулаа оновчтойгоор нүднүүдээ сонгоно гэж үзэн аль хот сүүлийн нүдийг эзэмшихийг тодорхойлох юм.

Оролт

Эхний мөрөнд 2 бүхэл тоо $r$ болон $n$ ($1 ≤ r ≤ 100, 0 ≤ n ≤ r$) өгөгдөнө. Дараагийн $n$ мөрөнд аль хэдийн хотуудын эзэмшилдээ авсан нүднүүдийг дүрсэлнэ. Эдгээр нүднүүд тус бүр нь 2 бүхэл тоо $r_{i}$ болон $c_{i}$ ($1 ≤ r_{i} ≤ r, 1 ≤ c_{i} ≤ 2$)-аар өгөгдөх ба энэ нь $r_{i}$ мөр болон $c_{i}$ баганад байрлалтай нүдийг илэрхийлэх юм. Бүх мөрнүүдэд дүрслэгдэх нүднүүд нь ялгаатай байх ба хотуудын эзэмшилдээ авсан нүднүүд нь дээрх шаардлагыг зөрчөөгүй байна.

Гаралт

Хэрэв эхэлж нүд сонгох хот нь сүүлийн нүдийг сонгох нь баттай бол "WIN" гэж хэвлэнэ үү. Бусад тохиолдолд "LOSE" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 1
1 1
Гаралт
WIN
Оролт
12 2
4 1
8 1
Гаралт
WIN
Оролт
1 1
1 2
Гаралт
LOSE

Тэмдэглэл

Эхний жишээнд эхний хотын эзэмшиж болох 3-н боломжит нүд байна: $(2, 1)$, $(3, 1)$, эсвэл $(3, 2)$. Тэд нөгөө хотдоо яг нэг нүд үлдээх учраас эхний 2-ыг сонговол 2-ууланд нь хожигдох юм.

Гэхдээ $(3, 2)$ нүдийг эзэмшилдээ авснаар эзэмшилдээ авч болох өөр нүд үлдэхгүй ба ингэснээр эхний хот хожих юм.

3-дахь жишээнд, эзэмшилдээ авч болох нүд байхгүй байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...