B. Палиндром

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$s$ тэмдэгт мөр өгөгджээ. Уг тэмдэгт мөрөөс яг $100$ урттай палиндром дэд тэмдэгт дараалал (эх тэмдэгт мөрөөс индексийн өсөх дарааллаар үүсгэж болох тэмдэгт мөр) агулах эсэхийг тодорхойл. Хэрэв $100$ урттай палиндром тэмдэгт мөр олдохгүй бол хамгийн урт ямар нэгэн палиндром тэмдэгт мөрийг хэвлэнэ.

Оролт

Зөвхөн нэг мөрөнд $s$ тэмдэгт мөр $n$ ($1 ≤ n ≤ 5·10^4$) урттай жижиг үсгүүдээс бүрдсэн байхаар өгөгдөнө.

Гаралт

Хэрвээ $100$ урттай палиндром тэмдэг мөр олдож байвал түүнийг хэвлэнэ. Боломжгүй бол хамгийн урт палиндром тэмдэгт мөрийг хэвлэнэ үү.

Хэрвээ олон хариутай бол аль нэг хариуг хэвлэхэд болно.

Орчуулсан: Адъяа

Жишээ тэстүүд

Оролт
bbbabcbbb
Гаралт
bbbcbbb
Оролт
rquwmzexectvnbanemsmdufrg
Гаралт
rumenanemur

Тэмдэглэл

A subsequence of a string is a string that can be derived from it by deleting some characters without changing the order of the remaining characters. A palindrome is a string that reads the same forward or backward.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...