A. Гадил

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Пайгирл нэгэн төсөлд зориулан наалт худалдан авах гэж байна. Наалт нь хуудас цаасан дээр ирэх бөгөөд хуудас бүрт яг $n$ тооны наалт байдаг. Наалтан дээр зөвхөн үсэгнүүд хэвлэгдсэн байдаг тул хуудсуудыг $n$ урттай тэмдэгт мөрөөр илэрхийлж болох юм.

Пайгирл наалтуудаа ашиглан $s$ тэмдэгт мөр үүсгэхийг хүсч байгаа. Тэр хүссэн хэмжээгээрээ хуудас наалт авч болно. Гэвч тэр зөвхөн нэг төрлийн хуудаснуудаас л авах боломжтой учир дээрх тэмдэгт мөрүүд нь бүгд ижил байна. Тэрээр хуудаснууд дээрээс хэдэн наалт аваад $s$ гэсэн хэлбэрт оруулахаар (дурын дарааллаар) өрнө.

Тус тэмдэгт мөрийг үүсгэхэд хамгийн багадаа хэдэн хуудас наалт худалдаж авах хэрэгтэйг, мөн түүн дээр ямар тэмдэгтүүд байх хэрэгтэй болохыг тогтоогоорой.

Оролт

Эхний мөр нь Англи хэлний жижиг үсгүүдээс бүрдсэн $s$ ($1≤|s|≤1000$) тэмдэгт мөрийг агуулна. Хоёр дахь мөр нь $n$ ($1≤n≤1000$) бүхэл тоог агуулна.

Гаралт

Эхний мөрөнд Пайгирлийн авах шаардлагатай хуудасны хамгийн бага тоог хэвлээрэй.

Хоёр дахь мөрөнд $n$ ширхэг Англи хэлний жижиг үсгүүдээс бүрдсэн тэмдэгт мөрийг хэвлээрэй. Энэ тэмдэгт мөр нь хуудасны тоог хамгийн бага байлгахаар охины авах наалтуудыг тодорхойлно. Хэрвээ охин $s$ тэмдэгт мөрийг үүсгэх боломжгүй бол -1 тоог хэвлээрэй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
banana
4
Гаралт
2
baan
Оролт
banana
3
Гаралт
3
nab
Оролт
banana
2
Гаралт
-1

Тэмдэглэл

Хоёр дахь жишээнд, Пайгирл "nab" гэсэн тэмдэгтүүдтэй $3$ хуудас наалт авч болох юм. Тэгээд эхний хуудаснаас "nab" тэмдэгтүүдийг, $2$ дахь хуудаснаас "na" тэмдэгтүүдийг, 3 дахиас "a" тэмдэгтийг авч "banana" хэмээн жагсааж болох юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...