B. Найман цэгийн олонлог

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жералд тодорхой зүй тогтлын дагуу байрласан найман цэгийн олонлогт дуртай. Бүхэл тоон координаттай ялгаатай гурван босоо шулуун, гурван хөндлөн шулууны огтлолд үүсэх есөн цэгийн дундах цэгээс бусад байсан найман цэгээс бүрдсэн олонлогийг тэр нэн гоё гэж боддог.

Өөрөөр хэлбэл $x_{1}, x_{2}, x_{3}$ ба $y_{1}, y_{2}, y_{3}$ тоонууд нь $x_{1} < x_{2} < x_{3}$ ба $y_{1} < y_{2} < y_{3}$ байх ёстой ба найман цэгийн олонлог нь $(x_{2}, y_{2})$-с бусад бүх $(x_{i}, y_{j})$ ($1 ≤ i, j ≤ 3$) цэгүүдээс бүрдэнэ.

Танд найман цэгийн олонлог байна. Энэ олонлог Жералдад таалагдах эсэхийг тогтооно уу.

Оролт

Оролт найман мөрөөс бүрдэнэ. $i$-р мөрөнд зайгаар тусгаарласан хоёр бүхэл $x_{i}$ and $y_{i}$ ($0 ≤ x_{i}, y_{i} ≤ 10^{6}$) тоонууд агуулагдана. Эдгээр цэгүүдэд өөр ямар ч нөхцөл байхгүй.

Гаралт

Хэрвээ өгөгдсөн цэгүүдийн олонлог нь Жералдын дүрэмд тохирч байгаа бол нэг мөрөнд "respectable" гэж хэвлэнэ, эсрэг тохиолдолд "ugly" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
0 0
0 1
0 2
1 0
1 2
2 0
2 1
2 2
Гаралт
respectable
Оролт
0 0
1 0
2 0
3 0
4 0
5 0
6 0
7 0
Гаралт
ugly
Оролт
1 1
1 2
1 3
2 1
2 2
2 3
3 1
3 2
Гаралт
ugly
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...