A. Ууттай чихрүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Гералд $n$ ширхэг ($n$ нь тэгш) дүүдээ $n^2$ ширхэг ууттай чихэр авчээ. Эхний уут $1$ чихэртэй, дараагийн уут $2$ чихэртэй, гэх мэтчилэн чихэртэй байв. Энэ нь $1$-с $n^2$-н хоорондох бүх $k$ тооны хувьд $k$ чихэртэй уут байгаа гэсэн үг юм.

Гералдад дүү бүртээ $n$ ууттай чихэр өгөхөд тус бүрт нь ижил тооны чихэр оногдсон байхаар чихрээ хуваахад нь тусална уу.

Оролт

Нэг мөрөнд Гералдын дүү нарын тоо болох $n$ өгөгдөнө ($n$ нь тэгш ба $2 ≤ n ≤ 100$).

Гаралт

Дүү бүрийг нь $1$-ээс $n$ хүртэл дугаарласан гэж үзье. $n$ мөрийг хэвлэхдээ $i$ дах мөрөнд $i$ дах дүүгийнх нь авсан $n$ ширхэг уут бүр хэдэн чихэр агуулж байсныг харуулах $n$ ширхэг тоог хэвлэ. Эдгээр бүх тоо нь хоорондоо ялгаатай бөгөөд $1$-с $n^2$-н хооронд байх ёстой.

Бодолт олдох нь баталгаатай болно.

Орчуулсан: Б.Батхуяг, zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
1 4
2 3

Тэмдэглэл

The sample shows Gerald's actions if he has two brothers. In this case, his bags contain 1, 2, 3 and 4 candies. He can give the bags with 1 and 4 candies to one brother and the bags with 2 and 3 to the other brother.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...