C. Азтай тасалбарууд

хугацааны хязгаарлалт 6 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жералдад Полард гэдэг найз бий. Полард азтай тасалбаруудад дуртай(азтай тасалбар гэдэг нь цифрүүдийн дараалалыг хэлнэ). Анх тэр цифрүүдийн дунд арифметик үйлдлүүдд хийснээр 100 гэсэн тоог гарган авч чадаж байвал азтайд тооцдог байв. Гэхдээ одоо тэр үүнийг илүү өргөн хүрээнд болгож авч үзэхээр шийдэн $k$-азтай тасалбарыг хайж эхлэв.

Полард тасалбарын цифрүүдийн дунд нь арифметик үйлдлүүд (жишээ нь "+", "-", " × ") хийж мөн хаалтууд нэмсэнээр хариунд $k$ тоог гаргаж авж чадаж байвал $k$азтай тасалбар гэж үздэг. Жишээ нь "$224201016$" тасалбар 1000-азтай тасалбар юм. Учир нь $( - 2 - (2 + 4)) × (2 + 0) + 1016 = 1000$ болно.

Полард азтай тасалбруудад үнэхээр татагдаж тасалбар түгээгүүрийн газар очдог болжээ. Жералдийн мэдэхээр Полард дараагийн $m$ өдөр 7 цагаас нэг газар очиж тасалбараа авна. Тасалбар бүрийн дугаар 8 оронтой. Одоо Жералд Полардийг $m$ өдөр $k$-азтай тасалбар авахаар болгож гайхшруулахыг хүсэж байгаа. Тасалбар түгээгч Жералдын хүссэн дугаартай тасалбарыг Полардад өгөхийг зөвшөөрж өгөх тасалбаруудын дугаарыг хэл гэв. Энэ завшаанаар Жералдад яг $m$ ширхэг ялгаатай $k$-азтай тасалбар олоход нь тусална уу.

Оролт

Ганц мөрөнд $k$ болон $m$ ($0 ≤ k ≤ 10^4, 1 ≤ m ≤ 3·10^5$) тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.

Гаралт

Гаралтанд $m$ мөр хэвлэ. Мөр бүр нь 8 оронтой $k$-азтай тасалбарын дугаарыг агуулна. Тасалбарын дугаар 0-гээр эхэлж болно. Бүх тасалбар ялгаатай байх ёстой бөгөөд $m$-ээс олон $k$-азтай тоо олдож байвал дурын $m$ ширхэгийг хэвлэ. Дор хаяж $m$ ширхэг $k$ азтай тасалбар олох нь баталгаатай. Тасалбаруудыг хүссэн дарааллаар хэвлэж болно.

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
0 3
Гаралт
00000000
00000001
00000002
Оролт
7 4
Гаралт
00000007
00000016
00000017
00000018
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...