B. Шелдон ба мөсөн хэлтэрхийнүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та мөсний хэлтэрхийг нийлүүлэн "Мөнхийн сэтгэл" гэсэн үгийг бүтээдэг Кай хүүгийн үлгэрийг санаж байна уу?

Шелдон хүү $0$-с $9$ тоотой мөсөн шоонуудаар өөрийн дуртай $t$ тоог үүсгэх гэж байна. Түүнд $6$ ба $9$-н тоог эргүүлэхэд нөгөө тоотойгоо тун адилхан харагддаг гэдгийг анзаарчээ. Тийм учраас тэр $6$-г эргүүлээд $9$-н тоо болгож ашиглаж чадна (эсрэгээр нь ч болно). Мөн $2$, $5$-н тооны хос дээр ингэж байв. Өөр бие биедээ шилждэг тоо байхгүй. Тэр энэ үзэгдлийг "дижитал элэглэл" гэж нэрлэжээ.

Шелдон $t$ тоонд дуртай учраас байгаа мөсөн шоонуудаа ашиглан дуртай $t$ тоогоо хамгийн олон удаа үүсгэхийг хүссэн байна. Одоо байгаа шоонуудаа ашиглан тэр хэдэн удаа үүсгэж чадах вэ? Нэг шоог нэг л удаа ашиглана.

Оролт

Эхинй мөрөнд $t$ ($1 ≤ t ≤ 10000$) өгөгдөнө. Дараагийн мөрөнд тоонуудыг илэрхийлэх дараалал өгөгдөх бөгөөд урт нь нийт шооны тоог илэрхийлэх ба $1$-с $200$ тэмдэгтийн хооронд урттай байна. Энд $0$-с $9$ хүртэлх цифрүүд өгөгдөнө.

Гаралт

Хэдэн удаа үүсгэж чадах тоог хэвлэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
42
23454
Гаралт
2
Оролт
169
12118999
Гаралт
1

Тэмдэглэл

This problem contains very weak pretests.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...