Codeforces Round #803 (Div. 2)
19:52:51 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Урвуулах тоглоом
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Иахуб уйдсандаа цаасан дээр тоглодог тоглоом зохиожээ.
Эхлээд $n$ ширхэг $a_1$, $a_2$, ... ,$a_n$ тоо бичнэ. Бичсэн тоонууд нь зөвхөн $0$ юм уу $1$ байна. Дараа нь дурын $i$, $j$ ($1 ≤ i ≤ j ≤ n$) хоёр дугаар сонгож аваад $[i, j]$ завсар дахь бүх $a_k$-гийн ($i ≤ k ≤ j$) утгыг урвуулна. ($x = 1 - x$ үйлдлийг хийнэ гэсэн үг)
Тоглоомын зорилго бол зөвхөн нэг үйлдэл хийгээд боломжит хамгийн олон нэгүүдийг гаргаж авах юм. Иахубын тоглоомыг шийддэг програм зохионо уу.
Оролт
Эхний мөрөнд $n$ тоо ($1 ≤ n ≤ 100$).
Хоёр дахь мөрөнд $n$ ширхэг $a_1$, $a_2$, ..., $a_n$ тоонууд байрлана. Мэдээж энэ тоонууд нь зөвхөн $0$ юм уу $1$ байна.
Гаралт
Нэг нүүдлийн дараа гаргаж авч чадах $1$-үүдийн хамгийн их тоо.
Орчуулсан: gmunkhbaatarmn
Жишээ тэстүүд
Оролт
5 1 0 0 1 0
Гаралт
4
Оролт
4 1 0 0 1
Гаралт
4
Тэмдэглэл
In the first case, flip the segment from 2 to 5 $(i = 2, j = 5)$. That flip changes the sequence, it becomes: [1 1 1 0 1]. So, it contains four ones. There is no way to make the whole sequence equal to [1 1 1 1 1].
In the second case, flipping only the second and the third element $(i = 2, j = 3)$ will turn all numbers into 1.