Codeforces Round #803 (Div. 2)
21:05:42 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Дөрвөлжин ба тэгш өнцөгтүүд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Танд $n$ тэгш өнцөгт өгөгдсөн. Тэгш өнцөгтийн оройнууд бүхэл координатууд дээр байх ба талууд нь $Ox$ ба $Oy$ тэнхлүүдтэй параллел. Мөн тэгш өнцөгтүүд хоорондоо шүргэж болох боловч огтлолцохгүй.
Тэгш өнцөгтүүд нэгэн дөрвөлжин дүрс үүсгээд үүнийгээ дүүргэж байгаа эсэхийг тодорхойл.
Оролт
Эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 5$) тоо. Дараагийн $n$ мөрөнд мөр бүрд $4$ тэгш өнцөгтийг илтгэж чадах $x_1$, $y_1$, $x_2$, $y_2$ ($0 ≤ x_1 < x_2 ≤ 31400$; $0 ≤ y_1 < y_2 ≤ 31400$) дөрвөн тоо байна.
$x_1$, $x_2$ нь тэгш өнцөгтийн зүүн ба баруун талын $x$ координат. $y_1$, $y_2$ нь тэгш өнцөгтийн доод ба дээд талын $y$ координат.
Гаралт
Хэрвээ тэгш өнцөгтүүд квадрат дүрс үүсгэж байвал "YES" үгүй бол "NO" гэж хэвлэнэ үү.
Орчуулсан: gmunkhbaatarmn
Жишээ тэстүүд
Оролт
5 0 0 2 3 0 3 3 5 2 0 5 2 3 2 5 5 2 2 3 3
Гаралт
YES
Оролт
4 0 0 2 3 0 3 3 5 2 0 5 2 3 2 5 5
Гаралт
NO