Codeforces Round #803 (Div. 2)
04:34:18 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Хар ба Цагаан куб
хугацааны хязгаарлалт 0.5 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Танд нэгж кубээс тогтох $k × k × k$ хэмжээтэй куб өгөгджээ. Хэрвээ $2$ куб дундын талтай байвал тэр хоёрыг хөрш гэж үзнэ.
Таны даалгавар бол дараах нөхцөл хангагдаж байхаар $k^3$ ширхэг нэгж кубын өнгийг хэвлэх юм. Үүнд:
- Бүх цагаан куб яг $2$ цагаан хөрштэй.
- Бүх хар куб яг $2$ хар хөрштэй.
Оролт
Оролтонд кубын хэмжээ $k$ ($1 ≤ k ≤ 100$) өгөгдөнө.
Гаралт
Хэрвээ хариу байхгүй бол $-1$-г хэвлэ. Хэрвээ хариу байгаа бол хариуг давхарга тус бүрээр хэвлэнэ. Эхний $k$ мөрөнд эхний давхаргын будалт болох $k × k$ матрицийг хэвлээрэй. Мөн дараагийн $k$ мөрөнд $2$-р давхаргыг будах $k × k$ матрицийг... гэх мэтээр гаргана.
Хэрвээ нэгж кубыг цагаанаар будах бол "w", хараар будах бол "b" үсгийг ашигла. Жишээ тестний форматыг ашиглаж болно. Та илүү хоосон мөр хэвлэж болох бөгөөд энэ нь шалгагчид нөлөөлөхгүй.
Орчуулсан: zoloogg
Жишээ тэстүүд
Оролт
1
Гаралт
-1
Оролт
2
Гаралт
bb ww bb ww