Codeforces Round #803 (Div. 2)
21:14:54 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
B. Шилжилтүүд (хялбар хувилбар)
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Энэ бодлогонд агшин бүрт танд завсруудын олонлог байна. Хэрвээ $c < a < d$ эсвэл $c < b < d$ бол та олонлогийн $ (a, b) $ завсраас олонлогийн $ (c, d) $ завсар луу шилжиж чадна. Мөн $I_{1}$-ээс эхлээд $I_{2}$ хүрч чадах дараалсан шилжилтүүдийн дараалал байдаг бол олонлогийн $I_{1}$ завсраас олонлогийн $I_{2}$ завсар луу хүрэх зам байна гэж үзнэ.
Таны програм дараах хоёр төрлийн хүсэлтийг боловсруулах ёстой:
- "1 x y" $(x < y)$. Завсруудын олонлог дээр $(x, y) $ шинэ завсар нэмнэ. Шинэ завсрын урт нь өмнөх бүх завсраас заавал их байна.
- "2 a b" $(a ≠ b)$. Завсруудыг нэмэгдсэн дарааллаар нь нэгээс эхлэн дугаарлавал a дугаар нэмэгдсэн завсраас b дүгээр нэмэгдсэн завсар луу хүрэх зам байдаг уу?
Хүсэлтүүдийг боловсруулна уу. Эхлээд танд хоосон завсруудын олонлог байхыг анхаарна уу.
Оролт
Оролтын эхний мөр нь хүсэлтүүдийн тоог илэрхийлэх $n$ $(1 ≤ n ≤ 100)$ бүхэл тоог агуулна. Дараагийн мөр бүр нь дээр тодорхойлсон хүсэлтүүдийг агуулна. Оролтын бүх тоонууд нь бүхэл тоо байх ба абсолют утга нь $10^{9}$-с хэтрэхгүй байна.
Бүх хүсэлтүүд зөв гэдэг нь баталгаатай болно.
Гаралт
Хоёрдугаар төрлийн хүсэлт бүрд "YES" эсвэл "NO" гэж нэг мөрөнд хэвлэнэ.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
5 1 1 5 1 5 11 2 1 2 1 2 9 2 1 2
Гаралт
NO YES