E. Нуугдаж тоглосон нь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Виктор Петр хоёр нуугдаж тоглож байлаа. Петр нуугдсан тул Виктор түүнийг олох ёстой.

Тэдний нуугдаж тоглож байгаа өрөөн дотор нэг ширхэг нэвт харагдахгүй хана, бас хоёр талаасаа тольддог нэг толь байгаа. Виктор $(x_{v}, y_{v})$ координаттай цэг дээр харин Петр $(x_{p}, y_{p})$ цэг дээр байгаа. Өрөөн доторх ханыг $(x_{w1}, y_{w1})$ болон $(x_{w2}, y_{w2})$ хоёр цэгийг холбосон хэрчим гэж үзэж болох ба, толины хувьд мөн адил $(x_{m1}, y_{m1})$ and $(x_{m2}, y_{m2})$ хоёр цэгийг холбосон хэрчим гэж үзэж болно.

Хэрвээ саад буюу хана харааны шугаманд өртвөл хөвгүүд нэг нэгнийгээ олж харахгүй юм. Гэхдээ хөвгүүд нэг нэгнээ толинд харж болох юм. Харааны тусгал толинд ойхдоо яг физикийн хуулийн дагуу буюу толин туссан өнцөг нь ойсон өнцөгтэй тэнцүү байн. Гэхдээ толинд нэг нэгнээ харахын тулд тэр хоёр толиор үүссэн хагас хавтгайн нэг талд байх ёстой. (Толь зөвхөн ойлгож харуулна, нэвт харуулахгүй. $1$-р жишээг хараарай).

Хэрвээ харааны тусгал нь толинд паралель байвал толинд ойхгүй гэж үзэх бөгөөд толийг харахад саад болж байна гэж үзэхгүй. ($4$-р жишээг хараарай).

Виктор зогсож байгаа газраасаа Петрийг харж чадах эсэхээ мэдэхийг хүсэж байлаа. Түүнд хариулж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд Викторын зогсож байгаа газрын координатыг илэрхийлэх $x_{v}$, $y_{v}$ хоёр тоо байна.

Хоёр дахь мөрөнд Петрын зогсож байгаа газрын координатыг илэрхийлэх $x_{p}$, $y_{p}$ хоёр тоо байна.

Гурав дахь мөрөнд ханыг илэрхийлэх $x_{w1}$, $y_{w1}$, $x_{w2}$, $y_{w2}$ тоонууд байна.

Дөрөв дэхь мөрөнд толийг илэрхийлэх $x_{m1}$, $y_{m1}$, $x_{m2}$, $y_{m2}$ тоонууд байна.

Бүх өгөгдсөн координатууд бүхэл тоонууд бөгөөд абсолют утгаараа $10^{4}$-аас хэтрэхгүй. Хэрчмүүд ерөнхий цэггүй бөгөөд, Виктор Петр хоёрын байгаа цэгүүд ялгаатай бөгөөд өгөгдсөн хоёр хэрчмийн алин дээр ч оршихгүй. Мөн хэрчмүүдийн урт үргэлж тэгээс их байна.

Гаралт

Хэрвээ Виктор зогсож байгаа газраасаа Петрыг харж чадахаар бол "YES" үгүй бол "NO" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
-1 3
1 3
0 2 0 4
0 0 0 1
Гаралт
NO
Оролт
0 0
1 1
0 1 1 0
-100 -100 -101 -101
Гаралт
NO
Оролт
0 0
1 1
0 1 1 0
-1 1 1 3
Гаралт
YES
Оролт
0 0
10 0
100 100 101 101
1 0 3 0
Гаралт
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...