Codeforces Round #804 (Div. 2)
3 өдрийн дараа |
E2. Зуны даалгавар
хугацааны хязгаарлалт 3 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
3-н настай Ухаалаг Минж бүх арифметикийн үйлдлийг гаргууд эзэмшсэн ба гайхширсан багшаасаа уг зуны даалгаврыг авчээ:
Танд бүхэл тоонуудын $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ дараалал өгөгдөв. Та дараах төрлийн $m$ ширхэг дараалсан үйлдлийг уг дараалал дээр гүйцэтгэх юм:
- өгөгдсөн $x_{i}$ болон $v_{i}$ тоонуудын хувьд $a_{x_{i}}$ элементийн утгыг $v_{i}$ болгоно.
- өгөгдсөн $l_{i}$ болон $r_{i}$ тоонуудын хувьд та
нийлбэрийг тооцох ба энд $f_{0} = f_{1} = 1$ бөгөөд $i ≥ 2$-ын хувьд $f_{i} = f_{i - 1} + f_{i - 2}$ байна.
- $l_{i}$ $r_{i}$ $d_{i}$ гэсэн 3-н тооны хувьд бүх $x$ $(l_{i} ≤ x ≤ r_{i})$-ын хувьд $a_{x}$-ын утгыг $d_{i}$-аар нэмэгдүүлнэ.
Ухаалаг Минж Монгол улсын үзэсгэлэнт хөдөө орон нутгаар аялахаар төлөвлөсөн учраас танаас уг өгөгдсөн бодлогыг бодож өгөхийг хүсжээ.
Оролт
Эхний мөрөнд 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 2*10^{5}$) өгөгдөнө -- эдгээр нь харгалзан дараалал дахь бүхэл тоонуудын тоо болон хийх ёстой үйлдлүүдийн тоог илэрхийлнэ. 2-дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ ($0 ≤ a_{i} ≤ 10^{5}$) өгөгдөнө. Дараагийн $m$ мөрийн мөр болгонд нэг үйлдлийг дүрсэлсэн байна. Мөр болгонд бүхэл тоо $t_{i}$ ($1 ≤ t_{i} ≤ 3$) өгөгдөнө -- энэ нь үйлдлийн төрлийг илэрхийлнэ:
- хэрэв $t_{i} = 1$ бол араас нь 2 бүхэл тоо $x_{i}$ $v_{i}$ ($1 ≤ x_{i} ≤ n, 0 ≤ v_{i} ≤ 10^{5}$) өгөгдөнө;
- хэрэв $t_{i} = 2$ бол араас нь 2 бүхэл тоо $l_{i}$ $r_{i}$ ($1 ≤ l_{i} ≤ r_{i} ≤ n$) өгөгдөнө;
- хэрэв $t_{i} = 3$ бол араас нь 3 бүхэл тоо $l_{i}$ $r_{i}$ $d_{i}$ ($1 ≤ l_{i} ≤ r_{i} ≤ n, 0 ≤ d_{i} ≤ 10^{5}$) өгөгдөнө.
$30$-н оноо авах оролтын хязгаар (дэд бодлого E1):
- $n$-н $100$-аас хэтрэхгүй, $m$-н $10000$-аас хэтрэхгүй ба $3$-дахь төрлийн үйлдэл байхгүй байна.
$70$-н оноо авах оролтын хязгаар (дэд бодлого E1+E2):
- зөвхөн $1$-дэх болон $2$-дахь төрлийн үйлдлүүд өгөгдөнө.
$100$-н оноо авах оролтын хязгаар (дэд бодлого E1+E2+E3):
- Ямар ч нэмэлт хязгаар байхгүй.
Гаралт
2-дахь төрлийн үйлдэл бүрийн хувьд нийлбэрийг $1000000000$ $(10^{9})$ модулаар бодон хэвлэнэ үү.
Орчуулсан: Баатархүү
Жишээ тэстүүд
Оролт
5 5 1 3 1 2 4 2 1 4 2 1 5 2 2 4 1 3 10 2 1 5
Гаралт
12 32 8 50
Оролт
5 4 1 3 1 2 4 3 1 4 1 2 2 4 1 2 10 2 1 5
Гаралт
12 45