Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
B. Сережа болон жагсаалт
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Сережад $n$ элементтэй $a_1, a_2, ..., a_n$ жагсаалт өгөгдсөн. Сережа нь түүн дээр $m$ үйлдэл хийхээр болсон. Үйлдэл бүрт нь дараах 3-н аль нэг нь байна.
- Жагсаалтын $v_i$ дахь элементэд $x_i$ утга олгох. Өөрөөр хэлбэл $a_{v_i} = x_i$.
- Жагсаалтын элемент бүрийг $y_i$-р нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл $a_i = a_i + y_i (1 ≤ i ≤ n)$
- Жагсаалтын $q_{i}$-р элементийг хэвлэх. Энэ элемент нь $a_{q_i}$.
Эдгээр үйлдлүүдийг хийхэд Сережад тусла.
Оролт
Эхний мөрөнд $n, m (1 ≤ n, m ≤ 10^5)$ хоёр бүхэл тоо өгөгдөнө. Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ элементтэй $a_1, a_2, ..., a_n (1 ≤ a_i ≤ 10^9) $ анхны жагсаалт өгөгдөнө.
Дараагийн $m$ ширхэг мөр бүрт Сережагийн хийх үйлдэлүүд өгөгдөнө. Эхний тоо нь $t(1 ≤ t_i ≤ 3) $ байна. Хэрвээ $t=1$ байх юм бол $v_i$ болон $x_i$, $(1 ≤ v_i ≤ n, 1 ≤ x_i ≤ 10^9)$ хоёр тоо өгөгдөнө. Хэрвээ $t=2$ байх юм бол $y_i (1 ≤ y_i ≤ 104)$ өгөгдөнө. Хэрвээ $t=3$ байх юм бол $q_i (1 ≤ q_i ≤ n)$ өгөгдөнө.
Гаралт
3-р үйлдэл бүрийн хувьд тохирох хариуг хэвлэнэ үү.
Орчуулсан: Хүрэлцоож
Жишээ тэстүүд
Оролт
10 11 1 2 3 4 5 6 7 8 9 10 3 2 3 9 2 10 3 1 3 10 1 1 10 2 10 2 10 3 1 3 10 3 9
Гаралт
2 9 11 20 30 40 39