Codeforces Round #803 (Div. 2)
2 өдрийн дараа |
Codeforces Round #804 (Div. 2)
8 өдрийн дараа |
B. Сисадмин Боб
хугацааны хязгаарлалт 0.5 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Берландад [email protected]
хэлбэртэй имейл хэрэглэдэг. $A$, $B$ нь латин цагаан толгойн
жижиг үсгээс тогтох дурын үг. "Берсофт" компаний сисадмин Боб бүх ажилчдын
имейлийг нэг дор хадгалж байв. Имейлүүд таслалаар тусгаарлагдсан байсан боловч
гэнэтийн санамсаргүй тохиолдлоор бүх таслалууд алга болчихжээ.
Боб ямар нэг байдлаар зөв бүтэц бүхий имейлүүдийн дараалал байхаар таслалуудыг буцаан нэмэх хэрэгтэй болжээ.
Оролт
Эхний мөрөнд таслалгүй имейлүүдийн жагсаалт байна. Энэ мөр урт нь $1$-ээс
багагүй ба $200$-аас ихгүй. Мөн зөвхөн латин цагаан толгойн жижиг үсгүүд болон
@
тэмдэгтээс тогтоно.
Гаралт
Хэрвээ таслал нэмэх замаар зөв имейлүүдийн жагсаалт үүсгэх боломжгүй бол No
solution
гэж хэвлэнэ үү. Хариу олдож байвал хариуг хэвлэнэ. Нэг имейл хэд хэдэн
удаа орсон байж болно. Нэгээс олон хариу байвал алийг нь ч хэвлэсэн болно.
Орчуулсан: gmunkhbaatarmn