D. Теннисний цохиур

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Мэргэжлийн спорт гэдэг нь маш их ажиллахаас илүү зүйл юм. Энэ нь мөн шилдэг инженерүүдээр бүтээгдсэн хэрэгсэлтэй байдаг. Жишээлбэл теннисийг авч үзье. Та сайн формтой байхаас гадна маш сайн цохиуртай байх хэрэгтэй. Уг бодлого дахь таны даалгавар бол теннисний хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан шинэ төрлийн хувьслын цохиурын санааг гаргахад туслах юм.

Уг санаа нь гурвалжин хэлбэртэй цохиур байв. Мөн энэ нь зүгээр л нэг хамаагүй гурвалжин байж болохгүй ба зөв гурвалжин байх ёстой. Та хэлбэрийг нь сонгомогцоо та цохиурынхаа торны утсыг хийх хэрэгтэй болно. Ингэснээр та тал болгондоо $n$ нүхээр нүхлүүлсэн цохиур хийх юм. Нүхнүүд нь тал бүрийг тэнцүү $n + 1$ хэсгүүдэд хуваана. Түүнчлэн тал болгоны оройн бүрээс хамгийн ойр байх $m$ нүхнүүд нь илүү их агааржуулалтад зориулагдсан бөгөөд та тэдгээр нүхнүүдээр утас хийж болохгүй юм. Дараагийн хувьслын санаа нь утаснуудаа нүхээр хийхдээ аль болох мохоо өнцөгтэй гурвалжин үүсэж байхаар хийх ба ингэснээр үүсэх гурвалжны бүх оройнууд нь ялгаатай талууд дээр байрлана. Түүнчлэн та торыг хийхдээ бүх боломжит мохоо өнцөгт гурвалжин бүрээр утсаа оруулсан байх юм. Бидэнд туслан цохиурын тор нь хэдэн гурвалжнаас тогтохыг тооцож өгнө үү.

Хэрэв цохиур дээрх гурвалжнуудын хөдөлгөөнгүй байрлах зургууд нь ялгаатай байвал 2 гурвалжныг ялгаатай гэж үзнэ.

Оролт

Ганц мөрөнд 2 бүхэл тоо $n$, $m$ өгөгдөнө.

Гаралт

Бодлогын хариулт болох ганц тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 0
Гаралт
9
Оролт
4 0
Гаралт
24
Оролт
10 1
Гаралт
210
Оролт
8 4
Гаралт
0

Тэмдэглэл

Дараах зурагт $n = 8$, $m = 2$ байна. Цагаан тойргууд нь агааржуулалтын нүхнүүд ба улаан тойргууд нь утас орох нүхнүүд байна. Нэгэн боломжит мохоо өнцөгт гурвалжныг доор улаанаар будсан байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...