B. Нөхцөл байдлын зар сурталчилгаа

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Зар сурталчилгаа бидний заншлын нэг хэсэг болж ирж байна. Иимээс одоо дэвшилтэт технологиудын эрин үед зар сурталчилгааг сайжруулахад бидэнд таны санаанууд хэрэгтэй байна!

Энэ програмд бид нөхцөл байдлын зар сурталчилгааны хялбаршуулсан хувилбарыг авч үзэх болно. Танд $n$ үгнээс бүрдсэн текст байгаа. Стандарт зар сурталчилгааны самбар нь тус бүр нь хамгийн ихдээ $c$ тэмдэг агуулж чадах яг $r$ мөртэй. Боломжтой хэрэглэгч үргэлж маш их зар сурталчилгаа харж чадаж байхад дуртай байдаг учир та хамгийн их тооны аль дараалласан үгс самбар дээр байрлаж болохыг тодорхойлох ёстой. Самбар дээрх үг тус бүр зайгаар тусгаарлагдах ёстой. Та нэг удаа нэгээс олон зай оруулахыг зөвшөөрнө. Та үгүүдийг таслаж болохгүй буюу текст дахь үг бүр самбарын яг нэг мөр дээр байрлах ёстой. Түүнчлэн та үгийн дарааллыг өөрчилж болохгүй буюу хэрвээ та самбарын үгийг дээрээс нь доош ба зүүнээс баруун тийш үргэлжлүүлэн уншихад та зар сурталчилгааны текстийн үргэлжилсэн хэсгийг унших ёстой гэсэн үг.

Бүр тодорхой хэлбэл нөхцөл дараах байдалтай бичигдэж болно. Бүх үг зар сурталчилгааны текстэд тохиож буй дарааллаараа $1$-c $n$ хүртэл дугаарлагдсан гэе. Та эндээс $i$-с эхлээд $j$ $(1 ≤ i ≤ j ≤ n)$ дээр дуусах бүх үгийг сонгох ба эдгээр бүх үгс самбар дээр бичигдэнэ гэсэн үг. Энд боломжит хамгийн их тооны үг байх ёстой. Илүү тодорхой мэдэхийг хүсвэл жишээнүүдийг харна уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд гурван бүхэл тоон утга $n$, $r$, $c$ ($1 ≤ n, r, c ≤ 10^{6}; r × c ≤ 10^{6}$) байна. Дараагийн мөрөнд $n$ үгнээс бүрдэх текст байна. Үгүүд Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс бүрдэх ба хоосон биш байна. Мөрөн дахь үгүүд хоорондоо зайгаар тусгаарлагдана. Бүх үгийн тэмдэгтүүдийн тоо $5*10^{6}$-с хэтрэхгүй.

Гаралт

Хамгийн ихдээ $r$ мөр хэвлэнэ. Мөр бүрт хамгийн ихдээ хамгийн тохиромжтой зар сурталчилгааны самбарын $c$ тэмдэгт байна. Хэрвээ хэд хэдэн зар сурталчилгааны самбар байвал алийг нь ч хэвлэж болно.

Самбарын зарим мөр хоосон байж болно. Та эдгээр мөрүүдийг хэвлэхгүй байж болно.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
9 4 12
this is a sample text for croc final round
Гаралт
this is a
sample text
for croc
final round
Оролт
9 1 9
this is a sample text for croc final round
Гаралт
this is a
Оролт
6 2 3
croc a a a croc a
Гаралт
a a
a
Оролт
2 2 5
first second
Гаралт
first
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...