Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
B. Шахагч
хугацааны хязгаарлалт 3 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
$RAM$ нь $1$-с $n$ хүртэл дугаарлагдсан байтууд юм. Поликарпусын програм нь
санах ойн сегментийг ямар нэг утгаар дүүргэдэг memset
үйлдлийг гүйцэтгэж
чаддаг гэнэ. Уг команд н ь $a_i$ -с эхлээд $l_i$ урттай санах ойн блокыг ($a_i,
a_{i + 1}, ... , a_{i + l_i - 1}$ дугаартай блокууд) $13$ утгаар дүүргэхийн тулд
"set13 a_i l_i"
хэлбэртэй бичигддэг.
Таны даалгавар бол шахалтын дараах болон шахалтын өмнөх $13$ утгатай болсон блокууд яг адил байхаар командуудад шахалт хийх юм. Та уг байдлаар командад шахалт хийх програмыг зохионо уу.
Оролт
Эхний мөрөнд санах ойн хэмжээ $n$ болон командын тоо $m$ ($1 ≤ n ≤ 2·10^6$, $1 ≤ m ≤ 2·10^5$) өгөгдөнө. Дараагийн $m$ мөр бүрт $a_i$, $l_i$ ($1 ≤ a_i ≤ n$, $1 ≤ l_i ≤ n - a_i + 1$) тоонууд байна.
Гаралт
Гаралтын эхний мөрт хэдэн командыг хасч болохыг илэрхийлэх ганц тоо хэвлэ. Дараагийн мөрөнд устгах командуудын дугаарыг хэвлээрэй. Командууд нь оролтонд өгөгдсөн дарааллаараа $1$-с $m$ хүртэл дугаарлагдсан гэж үзнэ. Олон хариутай бол алыг нь ч хэвлэсэн болно.
Орчуулсан: zoloogg
Жишээ тэстүүд
Оролт
10 4 3 3 3 1 4 1 9 2
Гаралт
2 2 3
Оролт
1 1 1 1
Гаралт
0