Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
B. Хуанли
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Өнөөдрийн бидний хэрэглэж буй хуанли бол олон улсын стандартын дагуу дэлхий дахинд хаана ч ашиглагддаг Грегорийн календар юм. Грегорийн шинэчлэл нь Юлийн хуанлийн өндөр жилийг тогтоох дүрмийг дараах байдлаар өөрчилсөн байдаг:
$100$-д үлдэгдэлгүй хуваагддагаас бусад бүх $4$-т үлдэгдэлгүй хуваагддаг жилийг өндөр жил гэнэ. Мөн $400$-д үлдэгдэлгүй хуваагддаг зуун жилүүд өндөр жил байдаг. Жишээлбэл, $1900$ он өндөр жил биш, харин $2000$ он өндөр жил юм.
Энэхүү бодлогод танд $2$ огноо өгөгдөх бөгөөд таны даалгавар бол эдгээрийн хооронд хэдэн өдөр байгааг тооцоолох явдал юм. Санамж, өндөр жилийн 2 сарын өдрийн тоо онцгой байдаг.
Жишээ тэстнээс огнооны хоорондох өдрүүдийг хэрхэн тоолж буйг нягталж хараарай.
Оролт
Эхний $2$ мөр нь $2$ огноог агуулна. Огноо тус бүр "yyyy:mm:dd
" ($1900≤yyyy≤2038$) форматтай байна.
Гаралт
Бодлогын хариуг харуулах нэг бүхэл тоог хэвлээрэй.
Орчуулсан: Солонго
Жишээ тэстүүд
Оролт
1900:01:01 2038:12:31
Гаралт
50768
Оролт
1996:03:09 1991:11:12
Гаралт
1579