Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/302-B
com/302-B
Хадгалах
Fullscreen
# Евгений болон дууны жагсаалт Евгенийгийн дууны жагсаалтанд $n$ ширхэг дуу байдаг. $i$ дэхь дуу $t\_{i}$ минут урттай. Евгений дуу болгоныг нэг эсвэл нэгээс олон удаа сонсоно. Тэрээр $i$ дэхь дууг $c\_{i}$ удаа сонсоно. Евгенийгийн дууны жагсаалт дараах байдлаар дуунуудыг түүнд сонсгоно: $1$ дэхь дууг $c\_{1}$ удаа, тэгээд $2$ дахь дууг $c\_{2}$ удаа гэх мэт сонсгон хамгийн сүүлд $n$ дэхь дууг $c\_{n}$ удаа сонсгоно. Евгений цаас аван $m$ ширхэг минут буюу дуу таалагдсан минутуудыг тэмдэглэж авчээ. Одоо тэрээр тухайн таалагдсан мөчүүдэд хэд дэхь дуу явж байсныг мэдэхийг хүсчээ. Евгенийд туслан эдгээр дууны дугаарыг олно уу. ## Оролт Эхний мөрөнд $n$, $m$ $(1 ≤ n, m ≤ 10^{5})$ бүхэл тоо өгөгдөнө. Дараагийн $n$ мөрийн $i$ дэхь мөрөнд дууны жагсаалтын тодорхойлолт болох $2$ ширхэг бүхэл тоо $c\_{i}, t\_{i}$ $(1 ≤ c\_{i}, t\_{i} ≤ 10^{9})$ өгөгдөнө. Дууны жагсаалтын нийт тоглогдох хугацаа $10^{9}$-ыг хэтрэхгүй $(\sum\limits\_{i=1}^{n} c\_i \cdot t\_i \leq 10^9)$. Дараагийн мөрөнд $m$ ширхэг эерэг бүхэл тоонууд $v\_{1}, v\_{2}, ..., v\_{m}$ өгөгдөнө. Эдгээр нь Евгенийгийн тэмдэглэж авсан минутууд. Эдгээр минутууд дуу явж байхад тэмдэглэсэн байх буюу $v\_{i} < v\_{i + 1}$ $(i < m)$ нөхцлийг хангах нь баталгаатай ($v\_i$ - Евгенийгийн тэмдэглэж авсан минут). ## Гаралт $m$ ширхэг бүхэл тоо хэвлэнэ үү. $i$ дэхь тоо нь Евгений дууны жагсаалтыг тоглуулж эхлэсэнээс хойш $v\_{i}$ дэхь минутанд тоглогдож байсан дууны дугаар юм. -- Энхлут
Жишээ тэстүүд
Оролт
1 2 2 8 1 16
Гаралт
1 1
Оролт
4 9 1 2 2 1 1 1 2 2 1 2 3 4 5 6 7 8 9
Гаралт
1 1 2 2 3 4 4 4 4