Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
A. Евгений ба Массив
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Евгенийд $n$ бүхэл тоонуудаас бүрдсэн $a = a_{1}, a_{2}, ..., a_{n}$ массив байгаа. Бүхэл $a_{i}$ тоо бүр нь -1 эсвэл 1-тэй тэнцүү. Энэ массивтай холбоотой $m$ ширхэг хүсэлт ирсэн байна:
- $i$-р хүсэлтэд $l_{i}$, $r_{i}$ $(1 ≤ l_{i} ≤ r_{i} ≤ n)$ гэсэн хоёр бүхэл хос тоо өгөгдөнө.
- Хэрэв тухайн хүсэлтийн хувьд $a_{l_{i}} + a_{l_{i} + 1} + ... + a_{r_{i}} = 0$ нөхцөл биелэж байвал хариулт нь $1$ үгүй бол $0$ байна.
Евгенийд бүх хүсэлтэд хариулахад нь туслаарай.
Оролт
Эхний мөрөнд бүхэл $n$ ба $m$ $(1 ≤ n, m ≤ 2*10^{5})$ тоонууд агуулагдана. Хоёр дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл $a_{1}, a_{2}, ..., a_{n}$ $(a_{i} = $-$1, 1)$ тоонууд агуулагдана. Дараагийн $m$ ширхэг мөрөнд хүсэлтүүд байна. $i$-р мөрөнд бүхэл $l_{i}, r_{i}$ $(1 ≤ l_{i} ≤ r_{i} ≤ n)$ тоонууд агуулагдана.
Гаралт
$m$ мөрөнд мөр бүрд харгалзах хүсэлтийн хариу.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
2 3 1 -1 1 1 1 2 2 2
Гаралт
0 1 0
Оролт
5 5 -1 1 1 1 -1 1 1 2 3 3 5 2 5 1 5
Гаралт
0 1 0 1 0