Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/301-E
com/301-E
Хадгалах
Fullscreen
# Ярослав ба Эрэмбэлэлт Хэрвээ $r$ ширхэг бүхэл тоонуудаас тогтсон $a\_{1}, a\_{2}, ..., a\_{r}$ массив дараах нөхцлүүдийг хангаж байвал Ярослав үүнийг сайн массив гэж нэрлэдэг. Үүнд: $|a\_{1} - a\_{2}| = 1, |a\_{2} - a\_{3}| = 1, ..., |a\_{r - 1} - a\_{r}| = 1, |a\_{r} - a\_{1}| = 1$, энэ үед . Хэрвээ $b\_{1}, b\_{2}, ..., b\_{r}$ бүхэл тоонуудтай массив дараах нөхцлүүдийг хангаж байвал онц массив гэж нэрлэнэ. Үүнд: 1. Элементүүд нь үл буурахаар $(b\_{i} ≤ b\_{i + 1})$ бол. 2. Хэрвээ $1 ≤ r ≤ n$ ба $1 ≤ b\_{i} ≤ m$ тэнцэтгэл бишүүдийг хангадаг бол. 3. Хэрвээ бид энэ элементүүдийг дахин эрэмбэлж чадвал хамгийн багадаа нэг, хамгийн ихдээ $k$ ялгаатай сайн массив гаргаж авч чаддаг бол. Ярославд гурван бүхэл $n, m, k$ тоонууд байгаа. Тэр онц массивын тоонуудыг тоолох хэрэгтэй. Ярославд туслана уу! Хариулт нь их байж болох учир $1000000007$ $(10^{9} + 7)$-д хуваасны дараах үлдсэн хэсгийг нь хэвлэнэ. Хэрвээ хоёр массивын тухайн байрлалд ялгаатай тоонууд байгаа бол тэдгээрийг ялгаатай гэж үзнэ. ## Оролт Нэг мөрөнд гурван бүхэл $n$, $m$, $k$ $(1 ≤ n, m, k ≤ 100)$ тоонууд агуулагдана. ## Гаралт Нэг мөрөнд бодлогын хариултыг $1000000007$ $(10^{9} + 7)$-д хуваасны дараах үлдсэн тоог хэвлэнэ. -- Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
1 1 1
Гаралт
0
Оролт
3 3 3
Гаралт
2