Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
A. Ярослав ба Дараалал
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Ярославд $(2*n - 1)$ ширхэг бүхэл тоонуудаас бүрдсэн массив байгаа. Ярослав нэг үйлдлээр массивийн яг $n$ элементүүдийн тэмдэгийг сольж чадна. Өөрөөр хэлбэл нэг үйлдлээр массивийн $n$ элемент бүрийг -1-р үржүүлж чадна.
Одоо Ярослав тодорхойлсон үйлдлүүдийг аль ч тоон дээр хийж болох бол массивийн элементүүдээс авч чадах хамгийн их нийлбэр хэд байх бол гэж бодсон.
Ярославд тусална уу.
Оролт
Эхний мөрөнд бүхэл $n$ $(2 ≤ n ≤ 100)$ тоо агуулагдана. Хоёр дахь мөрөнд $(2*n - 1)$ ширхэг бүхэл массивын элементүүдийг оруулна. Массивын элементүүдийн абсолют утга нь $1000$-аас хэтрэхгүй.
Гаралт
Нэг мөрөнд асуудлуудын хариултыг хэвлэнэ. Энэ нь Ярославын авч чадах хамгийн их нийлбэр.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
2 50 50 50
Гаралт
150
Оролт
2 -1 -100 -1
Гаралт
100
Тэмдэглэл
Эхний жишээнд та тоонуудыг өөрчлөх хэрэггүй. Элементүүдийн нийлбэр нь $150$ байна.
Хоёр дахь жишээнд эхний хоёр тооны тэмдгийг өөрчлөх хэрэгтэй. Үүний дараа элементүүдийн нийлбэр $100$ болно.