B. Кодфорсес Дэлхийн Финал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хаан Копа үргэлж Кодфорсес сайтын тухай мэдээллэдэг. Энэ сайт нь энэ сайтыг сургалт болон өрсөлдөөнд ашиглаж байгаа хүмүүсийн гэгээтэй оюун ухаан дотор хурдан алдар нэрийг олж буй сайт юм. Саяхан Копа дэлхийг байлдан дагуулахын тулд тэр дэлхийн Кодфорсес тэмцээнийг зохион байгуулах хэрэгтэй гэдгээ ойлгосон. Тэр энэ тэмцээний дараа гэгээлэг оюун ухаанууд түүнээр удирдуулна гэдэгт итгэлтэй байгаа ба дэлхийг байлдан дагуулах хэцүү хэсэг нь биелэнэ гэж итгэж байна.

Кодфорсес Дэлхийн Финал 20YY тэмцээний эцсийн раунд $DD$.$MM$.$YY$-д болохоор товлогдсон ба энд $DD$ нь раунд болох өдөр, $MM$ бол сар, $YY$ бол тухайн жилийн сүүлийн хоёр орон байна. Боб азтай ба эцсийн шатанд Берландаас оролцож байгаа эхний хүн. Гэвч нэг асуудал байна: тэмцээний дүрмийн дагуу финалын үед бүх оролцогчид 18 настай хүрсэн байх ёстой. Боб $BD$.$BM$.$BY$ өдөр төрсөн. Энэ он сар Бобын пасспорт дээр бичээтэй байгаа ба зохион байгуулагчидруу байгаа нэг хувийг нь мэйлээр явуулчихсан. Гэвч Боб ялгаатай орнуудад он сарыг ялгаатай хэвээр бичдэг гэдгийг мэдэж авсан. Жишээлбэл АНУ-д сар нь эхээд бичигддэг тэгээд өдөр нь сүүлд нь жил нь бичигддэг. Боб $DD$.$MM$.$YY$ өдөр тэр 18 нас хүрсэн байхаар өөрийн төрсөн өдрийн тоонуудаа дахин байрлуулж болох болов уу гэж бодож байна. Тэр үргэлж манай оронд он сарыг ялгаатай бичдэг гэж хэлж чадна. Түүнд туслана уу.

Өөр нэг хачирхалтай дүрмийн дагуу сонгогдсон оролцогч эцсийн тэмцээн болох зуунтай нэг зуунд төрсөн байх ёстой. Хэрвээ эцсийн тэмцээний өдөр оролцогчийн 18 насны төрсөн өдөр тохиовол уг оролцогч оролцож болно.

Бид зөвхөн эцсийн тэмцээний хувьд $2001$-с $2099$ оныг авч үзэх ба дараах дүрмийг ашигла: хэрвээ тухайн жилийн тоо дөрөвт хуваагдаж байвал энэ жил нь өндөр жил юм.

Оролт

Эхний мөрөнд $DD$.$MM$.$YY$ он сар өдөр байна, хоёр дахь мөрөнд $BD$.$BM$.$BY$ он сар өдөр байна. Хоёр он сар хоёулаа зөв ба $YY$ ба $BY$ нь $[01;99]$ хооронд байна.

Бобын пасспорт дээр Боб эцсийн тэмцээний дараа төрсөн байж болно. Энэ тохиолдолд ч тэр он сарын тоонуудын дарааллыг өөрчилж чадна.

Гаралт

Хэрвээ Боб $DD$.$MM$.$YY$ өдөр 18 нас хүрсэн байхаар өөрийн төрсөн өдрийн тоонуудаа дахин байрлуулах боломжтой бол $YES$-г хэвлэ. Бусад тохиолдолд $NO$-г хэвлэ.

Тоо бүр яг хоёр цифртэй байх ба өдөр эсвэл сар эсвэл жилийг илэрхийлнэ. Зөвхөн тоонуудыг дахин байрлуулахыг зөвшөөрөх ба цифрүүд биш.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
01.01.98
01.01.80
Гаралт
YES
Оролт
20.10.20
10.02.30
Гаралт
NO
Оролт
28.02.74
28.02.64
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...