A. Нягтлан бодох бүртгэл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эрт дээр үед холын нэгэн оронд Копа гэгч хаан амьдарч байжээ. Хамгийн сүүлийн хааны шинэчлэлийн дараа хаан номнуудаа өөртөө хадгалж байх маш том эрхтэй болжээ.

Тус хаант улсын $0$-р оны нийт орлого $A$, $n$ -р оныx $B$ гэдэг нь мэдэгдэж байна (утга нь сөрөг байж болох ба энэ нь тухайн жил алдагдалтай байсан гэсэн үг).

Хаан санхүүгийн тогтвортой байдлыг бий болгохыг хүсч байна. Ингэхийн тулд тэрээр нийтлэг нэг жилийн төсвийн орлогын өсөлтийн коэффициентийг харуулсан $X$ коэффициентийг олох ёстой. Энэ коэффициент дараах тэнцэтгэлийг хангасан байх ёстой:

$A*X^{n} = B.$

Мэдээж хаан өөрөө энэ ажлыг хийхгүй учир танаас $X$ тоо олж өгөхийг хүсч байна.

Хаант улсын эдийн засагт бутархай тоо хэрэглэгдэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тийм учраас бүх оролтын тоонууд болон $X$ коэффициен нь бүхэл тоо байх ёстой. $X$ тоо нь $0$ эсвэл сөрөг утгатай тоо байх магадлалтай.

Оролт

Оролт нь гурван бүхэл тоо агуулна: $A$, $B$, $n$ ($|A|, |B| ≤ 1000$, $1 ≤ n ≤ 10$).

Гаралт

$X$ гэсэн бүхэл тоон коэффициент ол. Хэрэв тийм тоо байхгүй эсвэл энэ тоо нь бутархай тоо бол «No solution» гэсэн шийдэл гарга. Хэрэв тохирох хэд хэдэн хариу байвал аль нэгийг гарга.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
2 18 2
Гаралт
3
Оролт
-1 8 3
Гаралт
-2
Оролт
0 0 10
Гаралт
5
Оролт
1 16 5
Гаралт
No solution
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...