Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
A. Цасан дээрх мөр
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Шулуун $n$ ширхэг нүднүүдэд хуваагдсан цастай зам байжээ. Нүднүүд $1$-ээс $n$ хүртэл зүүнээс баруунруу дугаарлагдсан. Хэрвээ $i$-р нүднээс ($i + 1$)-р нүдрүү нүүвэл баруун хөлний мөр $i$-р нүдэнд үлдэнэ. Үүний адилаар $i$-р нүднээс ($i-1$)-р нүдрүү нүүвэл $i$-р нүдэн дээр зүүн хөлний мөр үлдэнэ. Хэрвээ $i$-р дээр мөр байвал хуучныг нь дарна.
Хамгийн эхэнд нүднүүдэд ямар ч мөр байхгүй байсан. Цагаан баавгай Алис $s$-р нүднээс эхэлж хөдөлөөд $t$-р нүдэн дээр үйлдэлээ дуусгана. Алис замын нүднүүдээс гарж алхдаггүй.
Танд Алисын хөлний мөр өгөгдсөн бол $s$, $t$-н боломжит утгуудыг хөлний мөрөн дээрээс ол.
Оролт
Эхний мөр $n$ тоог агуулна ($3 ≤ n ≤ 1000$).
Хоёрдох мөр нүднүүдийн мэдээлэл болох $n$ тэмдэгтийг агуулна. Үүнд "."-тэй нүд болгон хөлийн мөргүй, "L"-тэй нүд болгон (зүүн хөлийн мөртэй) , "R"-тэй нүд болгон (баруун хөлийн мөртэй) гэж үз. Тэмдэгт мөр нь ядаж нэг "."-ээс ялгаатай тэмдэгттэй. Мөн тэмдэгт мөрийн эхний болон сүүлийн тэмдэгт заавал "." байна. Тохиолдол бүр шийдтэй.
Гаралт
$s$, $t$ гийн утга болох $2$ тоог хэвлэ. Хэрвээ олон шийдтэй бол аль нэгийг нь хэвлэ.
Орчуулсан: Баттулга
Жишээ тэстүүд
Оролт
9 ..RRLL...
Гаралт
3 4
Оролт
11 .RRRLLLLL..
Гаралт
7 5
Тэмдэглэл
The first test sample is the one in the picture.