Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
C. Куб бодлого
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Нилээн хэдэн ширхэг жижиг куб байв. Тэдгээр кубуудыг эвлүүлээд $a × a × a$, $b × b × b$, $c × c × c$ хэмжээсүүдтэй 3-н ширхэг том шоо бүтээхэд бүх жижиг кубууд бүгд хэрэглэгдэж дуусав.($a × a × a$ + $b × b × b$ + $c × c × c$ = нийт жижиг кубын тоо)
Харин тэдгээр жижиг кубуудээр ганцхан ширхэг $a + b + c$ хэмжээстэй шоо эвлүүлэх гэтэл n ширхэг жижиг куб дутав. Хэрэв дутсан кубын тоо n мэдэгдэж байгаа бол $a, b, c$ (эерэг бүхэл)-нүүдийн хэдэн боломжит хувилбар байж болох вэ?
Оролт
$a + b + c$ хэмжээстэй шоо эвлүүлэхэд дутсан кубуудийн тоо $n (1 ≤ n ≤ 10^{14})$ гэсэн ганцхан тоо өгөгдөнө.
Гаралт
$a, b, c$-ийн хэдэн боломжит хувилбар байж болохыг хэвлэ. Боломжит хувилбар байхгүй бол 0 -ийг хэвлэ.
[Орчуулга хяналт хийгдээгүй. ^_^ ... Codeforces Mongolian Translation Team]
Орчуулсан: mmur
Жишээ тэстүүд
Оролт
24
Гаралт
1
Оролт
648
Гаралт
7
Оролт
5
Гаралт
0
Оролт
93163582512000
Гаралт
39090