A. Хачирхалтай тоглоом

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ярослав, Андрей болон Роман нар олон цагийн турш кубуудээр тогложээ. Гэхдээ уг тоглоом нь 3-н хүнийх ба Роман тоглохгүй үед Ярослав болон Андрей өөр тоглоом тоглох юм.

Роман тэдгээр 2-т тус болгонд нь нэг үг үлдээнэ. Үг болгон нь $2*n$ ширхэг 2-тын тэмдэгтүүд болох "$0$" эсвэл "$1$"-ээс тогтоно. Үүний дараа тоглогчид ээлжлэн үйлдэл хийж эхлэх юм. Ярослав эхэлж үйлдэл хийнэ. Үйлдлээ хийх үеэрээ тоглогч заавал 1-ээс $2*n$ хүртэлх уг мөч хүртэл хэнээр ч сонгогдож байгаагүй бүхэл тоо сонгоно. Дараа нь тоглогч цаасны хэсэг дээр өөрийн тэмдэгт мөрийн (өөрөөр хэлбэл Романы үлдээсэн үг) уг тоонд харгалзах тэмдэгтийг бичнэ.

Ярослав-ын үгийг $s = s_{1}s_{2}... s_{2n}$ гэж тэмдэглэе. Мөн адил Андрей-ын үгийг $t = t_{1}t_{2}... t_{2n}$ гэж тэмдэглэе. Дараа нь хэрэв Ярослав өөрийн үйлдэл дээрээ $k$ тоог сонговол тэрээр цаасан дээр $s_{k}$ тэмдэгтийг бичих юм. Мөн адил хэрэв Андрей өөрийн үйлдэл дээрээ $r$ тоог сонговол тэрээр цаасан дээр $t_{r}$ тэмдэгтийг бичих юм.

Тоглоом нь аль ч тоглогч нь үйлдэл хийж чадахгүй болсон үед дуусах юм. Тоглоом дууссаны дараа Ярослав өөрийн цаасан дээр бичигдсэн тэмдэгтүүдээс нэгэн бүхэл тоо үүсгэх (Ярослав эдгээр тэмдэгтүүдийг өөрийн хүссэнээрээ байрлуулж болно) ба Андрей мөн адил үүсгэнэ. Мөн үр дүнгийн тоонууд нь 0-ээр эхлээгүй байх ба хамгийн их тоотой хүн нь ялах юм. Хэрэв тоонууд нь тэнцүү байвал тоглоом нь тэнцээгээр дуусна.

Танд 2 тэмдэгт мөр $s$ болон $t$ өгөгдөв. Ярослав болон Андрей нар 2 уулаа ухаалаг тоглоно гэж үзээд тоглоомын үр дүнг тодорхойлно уу.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{6}$) өгөгдөнө. 2-дахь мөрөнд Ярослав-ын үг болох тэмдэгт мөр $s$ өгөгдөнө. 3-дахь мөрөнд Андрей-ын үг болох тэмдэгт мөр $t$ өгөгдөнө.

Бүх үгнүүд нь $2*n$ ширхэг "$0$" болон "$1$" тэмдэгтүүдээс тогтоно.

Гаралт

Хэрэв 2 тоглогч ухаалаг тоглоход Ярослав ялах бол "$First$" гэж хэвлэнэ үү. Хэрэв 2 тоглогч ухаалаг тоглоход Андрей ялах бол "$Second$" гэж хэвлэнэ үү. Хэрэв тэнцээгээр дуусвал "$Draw$" гэж хэвлэнэ үү. Эдгээр үгнүүдийг хашилтгүйгээр хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2
0111
0001
Гаралт
First
Оролт
3
110110
001001
Гаралт
First
Оролт
3
111000
000111
Гаралт
Draw
Оролт
4
01010110
00101101
Гаралт
First
Оролт
4
01100000
10010011
Гаралт
Second
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...