C. Сүлжээний маск

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэ бодлогод хялбаршуулсан TCP/IP хаягийн загварыг ашиглах ба нөхцөлийг анхааралтай уншаарай.

Поликарпус ажил олсон ба түүний ажил нь системийн админ. Нэг өдөр тэр $n$ IP хаягтай болсон. IP хаяг бүр 32 битийн тоо байх ба цэгээр тусгаарлагдсаан 8 битийн дөрвөн групп (урдаа тэг агуулаагүй) хэлбэрээр дүрслэгдэнэ. Жишээлбэл $0.255.1.123$ зөв IP хаяг байхад $0.256.1.123$ ба $0.255.1.01$ нь биш юм. Энэ бодлогод дөрвөн ширхэг 8 битийн тоонуудын дурын групп нь зөв IP хаяг байна.

Админаар хэсэг хугацаанд ажилласнаар Поликарпус хэрвээ IP хаягийг мэдэж байвал та уг хаягийн сүлжээний хаягийг нь сабнет маскийг ашиглан олж болно гэдгийг сурсан.

Сабнет маск гэдэг нь дараах шинж чанартай IP хаяг юм: хэрвээ бид уг IP хаягийг 32 битийн тэмдэгт мөр хэлбэрээр дүрслэвэл "$11...11000..000$" гэж дүрсэлнэ. Өөрөөр хэлбэл сабнет маск нь эхлээд нэг эсвэл хэд хэдэн нэг битийг агуулна, тэгээд нэг болон хэд хэдэн тэг битийг агуулна (нийлээд 32 бит). Жишээлбэл $2.0.0.0$ бол 32 битийн бичиглэлдээ $00000010000000000000000000000000$ гэж бичигдэх ба зөв сабнет маск биш юм.

Та IP хаягийн сүлжээний хаягийг олохын тулд IP хаяг болон сабнет маск хоёрын хооронд бит "$and$" үйлдэл хийх хэрэгтэй. Жишээлбэл хэрвээ сабнет маск нь $255.192.0.0$ ба IP хаяг нь $192.168.1.2$ байвал сүлжээний хаяг нь $192.128.0.0$ байна. Бит "and" үйлдлийн үр дүнд хэрвээ харгалзах битүүд нь хоёулаа нэгтэй тэнцүү байвал л нэг гарна.

Одоо Поликарпус түүний IP хаягуудад хамааралтай бүх сүлжээний хаягуудыг олохыг хүсч байна. Харамсалтай нь Поликарпус сабнет маскийг алга болгосон. Поликарпус түүний IP хаягууд яг $k$ ялгаатай сүлжээнд хамааралтай байсан гэдгийг санаж байна. Поликарпусд түүний IP хаягууд яг $k$ ялгаатай сүлжээнд хамааралтай байх нөхцөлийг хангах сабнет маскийг олоход туслана уу.

Оролт

Эхний мөрөнд хоёр бүхэл тоо $n$ ба $k$ $(1 ≤ k ≤ n ≤ 10^{5})$ байх буюу IP хаягууд болон сүлжээнүүдийн тоо юм. Дараагийн $n$ мөрөнд IP хаягууд байна. Бүх IP хаягууд ялгаатай байна.

Гаралт

Хэрвээ шаардлагатай сабнет маск байвал бодлогын нөхцөлд тодорхойлсон форматаар уг маскийн IP хаягийг хэвлэнэ үү. Бусад тохиолдолд $-1$-г хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
5 3
0.0.0.1
0.1.1.2
0.0.2.1
0.1.1.0
0.0.2.3
Гаралт
255.255.254.0
Оролт
5 2
0.0.0.1
0.1.1.2
0.0.2.1
0.1.1.0
0.0.2.3
Гаралт
255.255.0.0
Оролт
2 1
255.0.0.1
0.0.0.2
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...