B. Командын мөрийн аргументууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэ бодлогод командын мөрийн шинж чанаруудыг тодорхойлно. Тодорхойлолт нь бодит үйлдлийн систем дээр байдаг командын мөртэй төстэй байна. Гэхдээ ялгаатай зүйлс бий. Нөхцөлийг анхааралтай уншаад үүнийг мөрдлөг болгоорой.

Пиндовс үйлдлийн системд тэмдэгт мөрүүд нь командын мөрийн нэгжүүд юм. Эдгээрийн эхнийх нь ажиллуулах гэж буй програмын нэр учир ойлгомжтой байдаг ба дараа дараагийнх нь аргументууд нь юм. Жишээлбэл бид " run.exe one, two . " командыг ажиллуулах нь бид Пиндовс командын мөрд: "$run.exe$", "$one,$", "$two$", "$.$" гэх дөрвөн нэгжийг өгнө. Илүү тодорхой хэлбэл хэрвээ бид $s$ (хашилтгүй) тэмдэгт мөр хэлбэртэй команд ажиллуулбал командын мөрийн нэгж нь хоосон зай агуулаагүй $s$ тэмдэгт мөрийн хамгийн урт дэд тэмдэгт мөр байна.

Хэрвээ хоосон тэмдэгт мөр болон зай агуулсан тэмдэгт мөрийг командын мөрийн нэгж хэлбэрээр илгээхдээ давхар хашилт ашиглаж болно. Хашилтын доторх тэмдэгтүүдийн цувааг нэг нэгж гэж авч үзнэ. Дан хашилт хориотой буюу "$"$" тэмдэгт таарах болгонд бид хашилт нээгдэж байгаа эсвэл хаагдаж байгааг бид тодорхой хэлж чаддаг байх ёстой. Жишээлбэл бид "$"run.exe o" "" " ne, " two . " " $" командыг ажиллуулахад бид Пиндовсийн командын мөрд "$run.exe o$", "" (хоосон тэмдэгт мөр), "$ ne, $", "$two$", "$.$", "$ $" (нэг ширхэг хоосон зай). зургаан нэгжийг өгнө.

Командын мөрийн нэгж бүр нэг бол хоёр талдаа зайгаар тусгаарлагдана эсвэл харгалзах командын хүрээнд хүрнэ. Үүний нэг үр дагавар нь: нээх хаалтууд нь тэмдэгт мөрийн эхний тэмдэгт байна эсвэл тэдгээрийн зүүн талд хоосон зай байна.

Танд Англи цагаан толгойн том, жижиг үсэг, цифр, хоосон зай болон "$.,?!"$" тэмдэгтүүдээс тогтох тэмдэгт мөр байна. Энэ тэмдэгт мөр нь Пиндовс үйлдлийн системийн командын мөрийн зөв тэмдэгт мөр байна. Энэ тэмдэгт мөрийн бүх командын мөрийн нэгжүүдийг хэвлэ. "$"$" тэмдэгт нь зөвхөн командын мөрийн нэг нэгж болгон хэд хэдэн тэмдэгтийг оруулахад л ашиглагдана. Түүнчлэн тэмдэгт мөрд тэгш тооны ийм тэмдэгт байна.

Оролт

Нэг мөрөнд хоосон биш тэмдэгт мөр $s$ байна. $s$ нь хамгийн ихдээ $10^{5}$ тэмдэгтээс бүрдэнэ.

Өгөгдсөн командын мөрийн тэмдэгт мөр нь ядаж нэг нэгж агуулна.

Гаралт

Эхний мөрөнд эхний нэгжийг хоёр дахь мөрөнд хоёр дахь нэгжийг гэх мэтээр хэвлэнэ. Гаралтыг тодорхой болгох үүднээс нэгжүүдийн зүүн талд "$<$" (багын тэмдэг) тэмдгийг, баруун талд нь "$>$" (ихийн тэмдэг) тэмдгийг хэвлэнэ үү. Нэгжүүдийг командад буй дарааллаар нь хэвлэ.

Яг өгөгдсөн форматын дагуу хэвлэнэ үү. Илүү тодорхой болгохыг хүсвэл жишээнүүдийг харна уу.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
"RUn.exe O" "" "   2ne, " two! . " "
Гаралт
<RUn.exe O>
<>
<   2ne, >
<two!>
<.>
< >
Оролт
   firstarg   second   ""    
Гаралт
<firstarg>
<second>
<>
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...