A. Спайк сүлжээ

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Поликарпус бол нэгэн том корпорацийн захирал. Энэ компанид $n$ ширхэг нарийн бичиг ажилладаг бөгөөд өдрийн цагаар нарийн бичиг болгон алдарт Спайк VoIP системийг ашиглан дуудлага хийдэг. Хэрвээ Спайк системээр хоёр хүн хоорондоо харилцаж байвал энэ Спайк сүлжээнд нэг ширхэг бүхэл эерэг тоо болох давтагдашгүй ID оноодог.

Нэг өдөр Поликарпус Спайк сүлжээг ашиглан хэн харилцаж хэн нь харилцахгүй байгааг мэдэхийг хүсжээ. Тэрээр нарийн бичиг болгоны хувьд түүний ярьж байгаа сүлжээний онцгой ID-г тэмдэглэж авч байлаа. Хэрвээ нарийн бичиг Спайк сүлжээгээр хүнтэй ярихгүй байвал $0$ гэж тэмдэглэж байв.

Поликарпусд туслан эдгээр мэдээллийг боловсруулан хоорондоо ярьж буй нарийн бичгүүдийг олно уу.

Нарийн бичгүүд зөвхөн хоорондоо биш гадаад дуудлага бас авах боломжтой. Үүнээс гадна Спайк сүлжээгээр $2$-оос олон хүн хоорондоо ярих боломжгүй.

Оролт

Эхний мөрөнд нийт нарийн бичгийн тоо болох нэг бүхэл тоо $n$ өгөгдөнө. Дараагийн мөрөнд $n$ ширхэг зайгаар тусгаарлагдсан тоо $id_{1}, id_{2}, ..., id_{n}$ $(0 ≤ id_{i} ≤ 10^{9})$ өгөгдөнө. Энд $id_{i}$ тоо нь $i$ дэхь нарийн бичгийн ярьж байгаа сүлжээний давтагдашгүй ID юм. Хэрвээ нарийн бичиг хүнтэй ярихгүй байвал энэ тоо нь $0$-тэй тэнцүү.

Нарийн бичгүүдийг $1$-ээс $n$ хүртэл дугаарлагдсан.

Гаралт

Нийт хэдэн хос нарийн бичиг хоорондоо ярьж байгаа тоо болох нэг бүхэл тоо хэвлэнэ үү. Хэрвээ Поликарпусын цуглуулсан мэдээлэл алдаатай бол "-1" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
6
0 1 7 1 7 10
Гаралт
2
Оролт
3
1 1 1
Гаралт
-1
Оролт
1
0
Гаралт
0

Тэмдэглэл

Эхний жишээнд $2$ ширхэг Спайк дуудлага байна: нарийн бичиг $2$ болон $4$, нарийн бичиг $3$ болон $5$ хоорондоо ярилцаж байна.

Хоёр дахь жишээнд нэг дуудлаганд $2$-оос илүү хүн хоорондоо ярих боломжгүй учир өгөгдсөн мэдээлэл алдаатай.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...