Codeforces Round #803 (Div. 2)
23:26:16 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
B. Гэрлэн дохио
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Машин $A$ цэгээс $B$ цэг хүртэл $v$ м/сек хурдтай явдаг бөгөөд үүнийг координатын хэвтээ тэнхлэгийн дагуу явдаг гэж үзье. $A$ цэгээс $d$ метрийн зайд гэрлэн дохио байдаг. Гэрлэн дохио нь хугацааны $0$ агшингаас эхлэн эхний $g$ секундэд ногоон гэрэл, дараагийн $r$ секундэд улаан гэрэл, тэгээд $g$ секундэд ногоон гэрэл асна гэх мэтээр ажилладаг.
Машин хурдаа $0$-ээс $v$ хүртэл огцом нэмэх буюу $v$-ээс $0$ хүртэл огцом хасч чаддаг. Ногоон гэрэл асч байхад машин үүгээр агшин зуур дайран өнгөрдөг гэж үзнэ. Машин гэрлэн дохион дээр ирэхэд улаан гэрэл асч эхэлбэл үүгээр дайрч гарахгүй. Харин ногоон гэрэл асч эхэлбэл хөдөлж болно. Машиныг $A$ цэгээс хугацааны $0$ агшинд хөдөлнө гэж үзнэ.
Замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүйгээр $A$ цэгээс $B$ цэг хүрэх хамгийн бага хугацаа хэд вэ?
Оролт
Эхний мөр $A$ цэгээс $B$ цэг хүрэх зай (метрээр), $A$ цэгээс гэрлэн дохио хүртэлх зай, машины хурд, ногоон болон улаан гэрэл асах хугацааг харуулах $l$, $d$, $v$, $g$, $r$ ($1≤l,d,v,g,r≤1000, d Машин $A$ цэгээс $B$ цэг хүртэл явах хамгийн бага хугацааг харуулах тоог хэвлээрэй. Энэ тоо системийн хариунаас $10^{-6}$-аас багаар зөрж болно.Гаралт
Орчуулсан: Солонго
Жишээ тэстүүд
Оролт
2 1 3 4 5
Гаралт
0.66666667
Оролт
5 4 3 1 1
Гаралт
2.33333333