Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
A. Нулималтын бодлого
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бэрландын амьтдын хүрээлэнд тэмээнүүдийн хашаа байдаг. Тэмээнүүд нулимдаг гэдгээрээ алдартай. Боб эдгээр сонирхолтой амьтдыг бүхэл ѳдрийн турш ажигласан бѳгѳѳд тэмдэглэлийн дэвтэр дээрээ нулималт бүрийг тэмдэглэсэн байв. Одоо тэрээр амьтдын хүрээлэнд бие биенээ нулимсан хоёр тэмээ байсан эсэхийг мэдэхийг хүсчээ. Түүнд уг зорилтоо биелүүлэхэд нь туслана уу.
Тэмээний нулималтын зам нь нум хэлбэртэй, ѳѳрѳѳр хэлбэл уг тэмээ $x$ байрлалаас баруун тийш $d$ метрт нулимсан бол зѳвхѳн $x + d$ байрлалд тэмээ байгаа бол түүнийг ононо.
Оролт
Эхний мѳрѳнд амьтдын хүрээлэн дэх тэмээнүүдийн тоо болох бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$) байрлана. Дараагийн $n$ мѳрѳнд Бобын тэмдэглэл дэх бичлэгийн хоёр бүхэл тоо $x_i$, $d_i$ ($-10^4 ≤ x_i ≤ 10^4$, $1 ≤ |d_i| ≤ 2·10^4$) ѳгѳгдөнѳ. $x_i$ нь $i$-р тэмээний байрлал, $d_i$ нь $i$-р тэмээний нулимсан зай. $d_i$-ийн эерэг утга нь баруун, сѳрѳг утга нь зүүн тийш нулимахыг илэрхийлнэ. Нэг байрлалд хоёр тэмээ байрлахгүй.
Гаралт
Бие биенээ нулимсан хоёр тэмээ байсан бол $YES$ гэж гарга. Бусад үед $NO$ гэж гарга.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
2 0 1 1 -1
Гаралт
YES
Оролт
3 0 1 1 1 2 -2
Гаралт
NO
Оролт
5 2 -10 3 10 0 5 5 -5 10 1
Гаралт
YES