B. Массив ба Пенгвиний поло

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n × m$ хэмжээтэй массив өгөгджээ. Уг массивын мөрүүд дээрээс доош $1$-ээс $n$-ээр дугаарлагдсан ба баганууд нь зүүнээс баруун тийш $1$-ээс $m$-ээр дугаарлагдсан байна.

Уг массивын $i$-р мөрний $j$ баганыг $a_{ij}$ гэж үзье. Бид нэг удаагийн нүүдлээр массивийн ямар нэг тоог $d$ тоогоор нэмэгдүүлж эсвэл хорогдуулж чадна. Таны даалгавар массивын бүх элементүүдийг тэнцүү болгохын тулд хамгийн цөөндөө хэдэн нүүдэл хийхийг олох явдал юм.

Оролт

Эхний мөрөнд хүснэгтийн хэмжээ $n$, $m$ ба өөрчлөх утга $d$ ($1 ≤ n, m ≤ 100$, $1 ≤ d ≤ 10^4$) тоонууд өгөгдөнө. Дараагийн $n$ мөрөнд $m$ ширхэг тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. Массивийн элементүүд нь $10^4$-ээс хэтэрэхгүй натурал тоонууд байна.

Гаралт

Хүснэгтийн бүх элементийг тэнцүү утгатай болгох боломжтой бол хамгийн цөөн нүүдлийн тоог, боломжгүй бол $-1$ гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Адъяа

Жишээ тэстүүд

Оролт
2 2 2
2 4
6 8
Гаралт
4
Оролт
1 2 7
6 7
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...