A. Поло пенгвин ба тэмдэгт мөр

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Поло пенгвин тэмдэгт мөрөнд дуртай. Гэхдээ тэмдэгт мөр нь $n$ урттай байвал бүр илүү дуртай.

Нэгэн өдөр тэр дараах нөхцлүүдийг хангадаг тэмдэгт мөрийг хайхаар болжээ:

  1. Тэмдэгт мөр нь $n$ ширхэг Англи жижиг үсэгнүүдээс бүрдэх бөгөөд яг $k$ ширхэг ялгаатай тэмдэгтүүдийг агуулна.
  2. Тэмдэгт мөрийн зэргэлдээ үсэгнүүд ижилхэн байж болохгүй; Тэмдэгт мөрийг $s = s_{1}s_{2}... s_{n}$ гэж дүрсэлвэл $s_{i} ≠ s_{i + 1} (1 ≤ i < n)$ тэнцэтгэл бишийг хангадаг байна гэсэн үг.
  3. Хайж буй тэмдэгт мөр нь $1$ болон $2$-р нөхцлүүдийг хангадаг бүх тэмдэгт мөрүүд дундаас цагаан толгойн дарааллын хувьд хамгийн бага байна.

Бяцхан пенгвинд ийм тэмдэгт мөрийг олоход нь туслаарай. Ийм тэмдэгт мөр байхгүй бол "-1" гэж хэвлэнэ.

Хэрвээ $p < q$ бөгөөд $x_{1} = y_{1}, x_{2} = y_{2}, ... , x_{p} = y_{p}$ эсвэл $x_{1} = y_{1}, x_{2} = y_{2}, ... , x_{r} = y_{r}$ ба $x_{r + 1} < y_{r + 1}$ байх $r$ $(r < p, r < q)$ тоо байдаг бол $x = x_{1}x_{2}... x_{p}$ тэмдэгт мөр цагаан толгойн дарааллын хувьд $y = y_{1}y_{2}... y_{q}$ тэмдэгт мөрөөс бага (өмнө) байна. Тэмдэгт мөрүүдийн тэмдэгтүүдийг ASCII кодоор нь харьцуулна.

Оролт

Нэг мөрөнд $n$ ба $k$ $(1 ≤ n ≤ 10^{6}, 1 ≤ k ≤ 26)$ эерэг бүхэл тоонуудыг оруулна. Эдгээр нь харгалзан тэмдэгт мөрийн урт болон ялгаатай үсэгнүүдийн тоо юм.

Гаралт

Хайж буй тэмдэгт мөрийг нэг мөрөнд хэвлэнэ. Хэрвээ ийм тэмдэгт мөр байхгүй бол "-1" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
7 4
Гаралт
ababacd
Оролт
4 7
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...